АНХААР: Энэ сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

АНХААР: Энэ сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтэрнэ

АНХААР: Энэ сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтэрнэ

Хуанлийн хуудас эргэсээр гадаа хэдийнэ зун болжээ. Иргэд уул, ус бараадан хөдөө гадаа явах нь ихэссэн.  Мөн газар тариалангийн ажил ид эхэлж буй. Тэгвэл албаны хүмүүсийн өгч байгаагаар энэ долоо хоногийн сүүлээр уулархаг газраас нойтон цас орж, эрс хүйтрэх аж.  Харин хүүхдийн баяраар түр зуурын бороотой, дулаахан байх гэнэ.  Энэ талаар ЦУОШГ-ын мэргэжилтэн С.Батбаяраас тодруулга авсан юм.

-Ирэх долоо хоногт Эх үрсийн баяр тохионо. Энэ өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Зургадугаар сарын 1-нд түр зуурын бороотой нийслэл хот орчмоор өдөртөө 24-25 градус хүрч, түр зуурын бороо орох төлөвтэй байна. Харин энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29 30-нд нутгийнхаа зүүн хэсгээр өнөөдрийн температураас 8-15 градусаар эрс сэрүүснэ. Мөн хур тунадас орно.  Өнөөдрөөс /2022.05.27/ баруун болон төвийн зарим аймгуудаар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Тавдугаар сарын 28, 29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр тэг градусаас доош унаж, цочир хүйтрэх төлөвтэй байгааг тариаланчдад анхааруулж байна.

Ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Ц.ПҮРЭВЦЭНД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж