А.Сүхбатын хүү С.Хангай түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

А.Сүхбатын хүү С.Хангай түрүүлэв

А.Сүхбатын хүү С.Хангай түрүүлэв

Дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин С.Хангай эргэн барилдаж эхэлжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тэрбээр саяхан Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлсэн аж. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Г.Одбэйс дэд байр, гутгаар байранд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцага Э.Түмэн-Өлзий нар тус тус шалгарчээ.

Дархан аварга Х.Баянмөнхийн ач хүү С.Хангай 2015 онд 19 насандаа Сэргэлэн сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байв. Үүнийхээ дараа 2017 онд Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртэж байсан юм. Хэсэг хугацаанд бөхөөсөө хөндийрөөд байсан түүний хувьд эргэн барилдаж эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж