Туркээс Орос, Украинтай үр тарианы экспортын корридор байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Туркээс Орос, Украинтай үр тарианы экспортын корридор байгуулна

Туркээс Орос, Украинтай үр тарианы экспортын корридор байгуулна

Турк улсаас Орос, Украинтай үр тарианы экспортод зориулж Босфорын хоолойгоор корридор нээх талаар хэлэлцээ хийж байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өчигдөр /2022.05.26/ мэдэгдэв.

Орос улс Украин руу түрэмгийлснээс хойш Хар тэнгис дэх боомтуудыг хааж, тэнд 20 сая гаруй тонн үр тариа гацаад байна. Ийнхүү Украины экспорт хомсдож байгаа нь дэлхийн хүнсний хямралд нөлөөлжээ. Дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн бараг гуравны нэгийг Орос, Украин бүрдүүлдэг.

Экспортын корридор байгуулах талаар тайлбар өгөх хүсэлтэд Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганы ажлын алба хараахан хариу өгөөгүй байна.

Барууны зарим хориг арга хэмжээг цуцалсны хариуд Орос улс хоол хүнс тээвэрлэх хөлөг онгоцнуудад корридор олгоход бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм.

Турк нь Хар тэнгист Украин, Оростой  зэргэлдээ оршдог бөгөөд хоёр улсын аль алинтай нь сайн харилцаатай байдаг. Мөн Хар тэнгист нөлөөтэй байдагийн хувиар Турк улс экспортыг хянахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ. Хар тэнгист Туркийн хоёр усан онгоц, хоёр шумбагч онгоц, таван эргүүлийн онгоц байдаг. Тиймээс экспортын корридор байгуулах бүрэн боломжтой аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж