Хорионоос гарсан хотынхон паркт өнжиж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Хорионоос гарсан хотынхон паркт өнжиж байна

Хорионоос гарсан хотынхон паркт өнжиж байна

Зун  хэдийнэ ирж, Улаанбаатар хөл хөдөлгөөнд оржээ. Модод ногоорч, цэцэрлэгт хүрээлэнгүүд хүмүүсээр дүүрэв.  Хоёр жил шахам хөл хорионд байсан хотынхон жинхэнээсээ эрх чөлөөгөө мэдэрч байна. Хэдийгээр цар тахлын аюул намжаагүй ч иргэд хэдийнээ амны хаалттай тайлж, уушги дүүртэл амьсгалахыг хүснэ.

Нийслэлчүүдийн зорьж очдог цөөхөн газруудын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн. Паркт хөл хөдөлгөөн ихтэй, одонгоо зүүсэн ээжүүд хүүхдүүдээ дагуулаад тэнд тоглуулж байхтай таарлаа.  Цэцэгтэй даашинз өмссөн ихрүүд хөөцөлдөн гүйнэ. Хүүхдээ тэвэрсэн аавууд аз жаргалтайгаар инээмсэглэх.  Цар тахлаас болж Үндэсний соёл амралтын хүрээлэн хязгаартай ажилласан.  Энэ жилээс бүх хүнд үйл ажиллагаа нь нээлттэй.

Хаалгаар нь оронгуут л хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэв байдаг бол хүн бүхэн сууна даа гэж цангинатал дуулна. Сургууль, цэцэрлэгийн амралт эхлээгүй хэдий ч  цэцэрлэгийн амралт соёл амралтын хүрээлэн  хүн ихтэй байлаа.  Хичээл нь  тарсан охид, хөвгүүд хамтдаа зугаалж,  хөгшид нарлаж, хүүхдээ тоглуулахаар эцэг эхчүүд дугаарлаж парк аль хэдийнэ "ачаалал"-тай ажиллах болжээ.

Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж парк зургаагаас дээш насны иргэдэд үйлчилж байсан бол энэ жил хэвийн ажиллаж байна.

Орох, гарах хэсэг, орчин нөхцлөө шинэчлэн сайжруулж, тоглоомууд нь ч өнгөө засчээ. Эргэдэг дельфин, саран савлуур, дээрэмчний онгоц, агаарын дугуй, алсыг харагч гээд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох олон тоглоомууд бүгд ажиллаж байв. Мөн хүмүүсийн авхаалж самбаа сорьсон уран жолоодлого, айдас төрүүлэм аварга галзуу хулгана, давлагаат эргүүлэг, төөрдөг байшингийн үүд нээлттэй. Мөн зоо паркаар  аялах боломжтой. Түүнчлэн хүүхдээ тоглуулахаас гадна зүлгэн дээр амарч, агаарлаж, гэр бүлээрээ салхилахаас гадна тайзны төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг үзэж сонирхох нээлттэй.

ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГДӨГ ОРЧИН

Энэ жил үндэсний соёл амралтын хүрээлэнд олон арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Тиймээс паркт бүтээн байгуулалтууд хийж эхэлжээ. Орчин нөхцөлөө сайжруулах, тоглоомоо нэмэхээр ажиллаж байгаагаа тус хүрээлэнгийн ажилтан хэллээ. Тоглоомын үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон байна.

3-5 хүртэлх насны хүүхдүүд тоглох хүслийн галт тэрэг, нархан, бөмбөгтэй машин, хөгжөөнт баавгай 4000, зарим тоглоом 5000-6000 төгрөг бол ихэнх тоглоом 7000 төгрөг болжээ.

Мөн багцын тасалбар нэг хүд л үйлчлэх бөгөөд үнийн хувьд 4-10 тоглоом тогловол 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна. Covid-19-ийн дараа үйлчилгээний байгууллагуудад тулгамдаж буй гол асуудал бол үйлчлүүлэгчээ эргүүлэн татах. Харин иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэр бүлээрээ дурсамж дүүрэн байх газруудад сурталчилгаа шаардлагагүй болохыг паркаас харж болно. Өнгөрсөн хоёр жилийн турш унтаа, хорионд байсан нийслэлийн иргэдийн уйтгартай амьдрал дулааны улирал эхэлснээр мартагдаж буй нь энэ. Хүний хөл ихтэй, халдвар тархах эрсдэл өндөр ч амны хаалт зүүхийг хүмүүс төдийлөн хүсэхгүй байна гэсэн юм. Учир нь дэлхий нийтэд цар тахал намжиж ихэнх улс орон Covid-19-ийн өмнөх үе рүүгээ шилжсэн. Тиймээс иргэд ч олны жишгээ дагаж, өөрт тухтай байхаар амны хаалтаас татгалзаж эхэлжээ.

АНГИАРАА  ТОГЛОХ ХАМГИЙН ГОЁ

Паркийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бага насныхан. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Хүүхдүүдээс паркт ямар үед ирдэг вэ, хэнтэй ирэх нь илүү дурсамжтай санагддаг болохыг асуухад сурагчид аав ээжтэйгээ, эсвэл ангиараа ирэх гоё гэв. Учир нь, олуулаа байх тусам илүү хөгжилтэй, мартагдахгүй дурсамжтай үлддэг байна. Харин эцэг, эхчүүд “Хүүхдийнхээ төрсөн өдрөөр, эсвэл амралтын өдрөөр зорьж ирдэг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй тав тухтай болсон байна.

Гэхдээ тоглоомоо шинэчилж, өргөтгөх хэрэгтэй. Хэрэв сонголттой олон тоглоомтой болж, дэлхийн жишигт хүрвэл жуулчдыг ч татах боломжтой” гэсэн юм.

Ямартай ч хүүхдийн парк энэ жил хүний хөл ихтэй байх нь. Харин үзэмж, тохижилтоо сайжруулж чадвал дотоодын гэлтгүй гадаадын иргэдийн заавал орох газар болох нь лавтай.

                                                                  Бөөн баяр аа….
                                                                                   Хөөсөн чихэр амттай…
                                                       Алдарт эхийн одонгоо авсан Н.Наранбатын гэр бүл
                                                     Алсыг харагч дээр суухаар ээлжээ хүлээж байгаа хүүхдүүд
                                                3-аас доош насныхан ямар тоглоомоор тоглож болох вэ?
                                                              Манай ихрийн өндөр хүрэх болов уу?
                                                           Тэд завин дээр гэр бүлээрээ суухаар тэвчээртэй хүлээж зогсоно
                                                               " Хөөсийг хагалаарай эгч ээ…"
                                                          "Тэр үнэхээр аймар тоглоом байна лээ…"
                                                    Паркт ангиараа  тоглох хамгийн гоё
                                                                        Одоо аль тоглом дээр тоглох вэ?
   Би нүүрэндээ ийм хөөрхөн зураг зуруулсан

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж