
-Нэгэн үе инфляци хоёр оронтой тоонд хүрч байсан ч сүүлийн сард буурч 8,8-9,8 хувьтай байна. Хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүнийг задалж үзэхэд өнгөрсөн долдугаар сард бэлэн хувцас, бөс барааны бүлгийн үнэ нэлээд хэмжээгээр өссөн байсан. Оны эцэс хүртэл инфляци өсөх буурахыг одоо тоймлох боломжгүй. Дэндүү эрт байгаагийн сацуу тодорхойгүй байдал нэлээд их байна.
-Инфляцид нөлөөлөхүйц тодорхойгүй байдал гэж та яг юуг хэлж байна вэ?
-Энэ намрын ургац хураалтын байдал ямар байх нь тодорхойгүй байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалаад төлөвлөсөн хэмжээний ургац авахгүй байж болзошгүй байгаагийн дээр аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмнэ. Дээр нь их дээд сургуулийн төлбөр нэмэгдэж болзошгүй яриа гарч байгаа. ОХУ улаанбуудайн экспортдоо хориг тавьчихлаа. Энэ мэтчилэн инфляцийг өсгөх эрсдэлтэй хүчин зүйлүүд тодорхойгүй байгаа учир тоо хэлэхэд эрт байна. Гэвч бид инфляцийн хүлээлтийн тооцоо судалгааг хийж байгаа. Судалгаа дуусаагүй байна. Тэр судалгааны дүн гартал ямар нэгэн тоо хэлэх боломжгүй гэсэн хариултыг өглөө.
Д.Цээпил