Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан. Мөн VIII хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг нь олгож эхэлсэн юм.
Арилжаа эрхлэгч нар тусгай зөвшөөрөл авснаар сар бүр арилжааны мэдээгээ санхүүгийн зохицуулах хороо руу онлайнаар илгээдэг болсон.
Тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгчдийн явуулсан мэдээнээс үзэхэд энэ оны эхний улирлын байдлаар 50.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулсан бол 39.3 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 43, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 244, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 130, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 67 байна.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ