Зуны улирал ирж, Улаанбаатар хотын зүлэг ногоо сэргэж, ногоон өнгөөр чимнэ. Гудамж талбай хүмүүсийн хөлд дарагдаж, хүүхэд багачуудын инээд цалгина. Тэр дундаа хотын төв хэсэгт байрлах Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудал өнгө төрхөө засч, олны анхаарлыг татаж байв.
Автобусны буудал дээр унаа хүлээж буй иргэдэд маш тухтай, таатай санагдаж байгаагаа хэлсэн юм. Иргэдийн зүгээс бусад автобусны буудлуудыг ч мөн адил ийм тухтай болгочихвол хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө гэдэг санал хүсэлтийг хэлж байв.
Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын санаачилгаар өнгөрсөн өвөл нэгдүгээр сард “Дулаан автобусны буудал” санаачлагыг хэрэгжүүлсэнд иргэд сайшаалтай хандаж байв. Налайх дүүргийн долдугаар хороонд байрлах Улаанбаатар чиглэлийн автобусны буудлыг дулаалж тохижуулсан билээ.
Б.ЭНХСАНАА
Гэрэл зургийг Б.МӨНХЖИН
Холбоотой мэдээ