Хятадын удирдагч Ши Жиньпин Лхагва гаригт НҮБ-ын хүний эрхийн дээд албан тушаалтанд улс эх орныхоо үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж ярив. Мөн Хятад улсын амжилт бусад оронд хамаагүй, үндэстэн болгон өөр өөрийн замаа олох хэрэгтэй гэв.
Улс төрийн сөрөг хүчингүй, үг хэлэхийг хатуу хязгаарладаг эрх баригч Коммунист намыг тэргүүлж буй Ши Жиньпин гаднын улс орнууд хүний эрхийн талаар дураараа бусдад лекц уншиж, асуудлыг улстөржүүлж байна гэж шүүмжилжээ.
Ши Жиньпин НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн тэргүүн Мишель Бачелеттэй цахимаар холбогдох үеэрээ "Урт хугацааны, тууштай шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улс цаг үеийн чиг хандлагад нийцсэн. Өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замд амжилттай орсон" гэж хэлсэн байна.
Бачелет Хятадад хийж буй зургаан өдрийн айлчлалынхаа үеэр алслагдсан Шинжаан мужид зочилж байна. Хятадын засгийн газар Уйгур болон бусад үндэстний эсрэг хүний эрхийг зөрчиж, хоморголон устгасан гэж буруутгагдаж байгаа баруун хойд нутагт аж.
Бачелетын айлчлалыг Барууныхан буруушаасан юм. Учир нь айлчлалын хүрээнд Хятад улс үнэн төрхийг нуун дарж, Бачелетыг хэнтэй ярилцахыг хязгаарлаж, тусгай аялал зохион байгуулж, суртал ухуулгын зорилгоор ашигласан гэж үзэж байгаа юм. “CCTV”-ийн Бачелетд өгсөн тайланд Шинжаан болон Коммунист нам Түвд, Өвөрмонголын тэрс үзэлтнүүд, идэвхтнүүд, угсаатны бүлгүүдэд ихэвчлэн хатуу ханддаг тухай дурдаагүй байна.
Ши Жиньпин хүний эрхийн асуудлаарх Коммунист намын олон жилийн байр суурийг илэрхийлж, Хятад улс өөрийн замаа олж, бусад орны загварыг бүрэн хуулбарлахгүй байх ёстой гэж үздэг талаар тайлбарлажээ. Мөн дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна гэж гаднын орнуудыг шүүмжилсэн байна. Түүнчлэн ард иргэдийн амьдралыг сайжруулах нь хөгжиж буй орнуудын хувьд хүний хамгийн чухал эрх гэдгийг онцлоод, Хятад улс ард иргэдээ ядуурлаас ангижруулж чадсаныг онцолжээ. Тиймдээ ч тус улсын дотоод асуудалд хамаагүй оролцохгүй байхыг хүссэн байна.
Эх сурвалж: nbcnews
Зочин 2022-05-26 213.87.135.2
= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-26 128.131.61.162
Zuv l yum helj.
Зочин 2022-05-26 192.82.89.2
Ши Жиньпин маш зөв ярьсан. Дэмжиж байна. Барууныхан бусдын хэрэгт бүү оролц. Бүү өд!!! Орос Хятад,Энэтхэг дэлхийд тодрох түүхэн цаг ирсэн,хэн ч зогсоож, яаж ч чадахгүй.
Зочин 2022-05-26 132.194.33.146
shaaltsaxgyi.
Зочин 2022-05-26 103.212.119.74
нөгөө өвгөн гэдэг нэртэйгээр сэтгэгдэл бичдэг луухаан чагаад чимээгүй байна вэ
Zochin 2022-05-26 217.165.156.213
Problemgui uls gej bdagui,tuun deer n togloj emh zambraagui bdal uusgehiig orolddog uls ch bdag,yalanguya Oros,Hyatadin hogjil huchiig sulruulahig husegchid mash ih..
Зочин 2022-05-26 66.181.177.97
Бөгсөө арччаад олон юм донгосвол таарна зарим нэг оркууд
Зочин 2022-05-26 66.181.181.53
Энэ ч харин үнэн шүү. АНУ-ын ноёхорлын эрэнд хамгийн их саад болж байгаа нь орос хятад 2. Юм бол хэнийг ч шалгах цагдах юм яринаа. Ямар сайндаа Америкийг харгис жанрам гэхэв дээ.
Үүлбаатар нийцсэн нийгмийн цохиуулалт байж болохгүй 2022-05-26 66.181.181.53
АНУ тэргүүлтэй барууныхан их яривагтай, улсуудааа. Хятад улс бидний ярьдагшиг ялгалаад байдаг бол Угарчууд юунд згээр байхав дээ. Иргэдээ хэдэн ёаяар ядуурлаас гаргаад л байна. Барууныхны ярьдаг шиг дарангуйлаад байгаа бол юун ядуурлаас гарав гэж.Ямар улс,нийгмийн зохион байгуулалтаас үл хамаарч хүн л юм хойно янз бүрийн санал хүсэл эрмэл нь янз бүр л дээ. Тэдний хүсэл сонирхолыг нэг бүрчлэн хангаад бөөцийлөөд байх боломж хаа ч байхгүй . Нийтийнхээ л ашиг сонирхолд нийцэж амьдрах хэрэгэй.
Зочин 2022-05-26 66.181.181.53
Барууныхан Ши жин пинг тархиний өвчтэй болсон гээд жиргээд байгаа биздээ. Өнөө мэдэрэл нь муудсэн хүн нь өөрсөдийг нь мад тавиад л сууж байна. Шойгоныг барга л үхэх юм ярьж байсан ч улам өнгө орчихсан ялалтын прад удирдаад өнөө хавдарын өвчиндөө шаналаад барга үхэх өвчтэй гэх Пүтенд раторт өгөөд явцгааж байна. Өдгөө 70 орчим настай хүн мэдээж цүү эрүүл гэхэд ч хэцүү ч хөдөлмөрийн чадваараа алдаагүй өчнөөн л хүн байна