Ким Кардашиан махны сурталчилгаанд тоглоод шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан махны сурталчилгаанд тоглоод шүүмжлүүлэв

Ким Кардашиан махны сурталчилгаанд тоглоод шүүмжлүүлэв

Ким Кардашиан “Beyond meat” компанийн махны сурталчилгаанд тоглосон нь Мягмар гаригт цацагджээ. “Beyond meat” нь ургамлын гаралтай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Гэвч Ким сурталчилж буй махнаасаа огт амсаагүй учир үзэгчдэд шүүмжлүүлэв.

Түүний инстаграмдаа оруулсан бичлэгний доор шүүмжилсэн сэтгэгдлүүд нэлээд оржээ. “Гэхдээ та амандаа юу ч хийсэнгүй, наад махаа яг идэж байгаа юм уу?”, “Тэр юу ч идэхгүй л байна шүү дээ, эсвэл би буруу хараад байна уу?” гэх зэргээр дагагчид нь бичсэн байв. Мөн саяхан “Met gala” арга хэмжээнд оролцохдоо хэт их хоолны дэглэм барьсныг нь дурдаад, “Тэгж их өлссөний дараа юу ч идээгүй гэдэгт чинь итгэхгүй байна” гэжээ.

Сурталчилгаан дээр “Beyond meat”-ийн олон төрлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоол гардаг. Ким харин “Beyond meat”-ийн эрхэм зорилгод маш их итгэдэг учир сонгосон гэж хэлдэг. Ургамлын гаралтай махаар хийсэн бургер, бөөрөнхий мах, тако, наггет зэрэг зүйлс гарсны дараа Ким амаараа дүүрэн юм идэж байгаа нь харагддаг аж. Харин үзэгчид түүнийг амандаа юу ч хийгээгүй байж хоосон зажилж, жүжиглэсэн гэж үзэж байна.

Гэхдээ хүн бүхэн шүүмжлээгүй, эерэг сэтгэгдлүүд ч бас байжээ. Зарим үзэгч түүнийг ургамлын гаралтай хүнсийг сурталчилж буйд нь талархал илэрхийлсэн байна. Ким Кардашиан бол асар том нөлөөлөгч учир түүний сурталчилсан зүйл олон хүнд хүрэх нь дамжиггүй гэж зарим хүн хэлжээ.

“Beyond meat”-ийн сурталчилгаанд Ким Кардашианаас гадна Шэй Митчел, Кевин Харт, Снүүп Дог зэрэг алдартнууд тоглож байжээ. Ким махыг үнэхээр идсэн ч бай үгүй ч бай инстаграм дээрх бичлэг нь нэг сая гаруй хүнд таалагдсан тул компанийн үндсэн зорилго биелсэн гэж үзэж болох нь.

Дашрамд дурдахад, Кимийг сурталчилгаандаа тоглуулснаар тус компанийн хувьцаа найман хувиар өссөн байна. Гэвч төд удалгүй дахиад унасан гэж "Funancial news" хуудсанд мэдээлжээ.

Эх сурвалж: HOLLYWOOD LIFE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж