УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Ардчилсан нам даргаа тодруулж чадахгүй, хоёр тал болж талцах болсон билээ. Тэгвэл УДШ өнгөрсөн гуравдугаар сард С.Эрдэнийн талаас тавьсан н “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хүлээж авсан бий. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын шинэ дарга хэн бэ гэх асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байгаа. Энэ талаар тус намаас тодруулахад “АН даргаа сонгох болоогүй. Бүх зүйл хууль дүрмийн дагуу байх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны дарга, дэд дарга, бодлогын зөвлөлийн дарга нарыг сонгосны дараа намын даргын сонгууль болно” гэлээ.
Ардчилсан намын ҮБХ-ны ротацийн сонгууль ид явагдаж байгаа юм. Энэ сарын 29-нд буюу ирэх Даваа гаригт цахим санал хураалт болох бөгөөд ҮХБ-ны хуучин гишүүдийн 80 гаруй хувь нь сунгаанд оролцож байгаа аж.
ҮБХ-ын ротаци явагдсаны дараа намын даргаа яаж, хэзээ сонгохоо шийдэх юм байна. Тодруулбал, АН-ын даргыг сонгох асуудлыг ҮБХ шийдэх юм байна.
Холбоотой мэдээ