"Онцгой нэгэн" онцгой гэдгээ дахин батлав

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

"Онцгой нэгэн" онцгой гэдгээ дахин батлав

"Онцгой нэгэн" онцгой гэдгээ дахин батлав

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо 2021-2022 оны улирлаас эхлэн "Европа Конференц" лигийг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл тус лигийн анхны аваргаар Италийн Рома баг тодров. Шигшээ тоглолт Албанийн "Эйр Албаниа" цэнгэлдэхэд болж Рома Нидерландын Фейеноорд багийг 1-0 гэсэн харьцаатай буулган авч, 1961 оноос хойшхи Европын анхны цомоо гардав. Тоглолтын цорын ганц гоолыг Николо Заниоло оруулж, багтаа том тус хүргэжээ. Харин тоглолтын шилдгээр цагтаа "Манчестер Юнайтедэд" хүчин зүтгэж явсан Крис Смоллинг тодорсон аж.

Ромагийн ахлах дасгалжуулагч, “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо Европын тэмцээнээс тав дахь цомоо хүртсэн. Тэрбээр өмнө нь "Порто", "Интер Милан", "Манчестер Юнайтед" зэрэг багуудын хамтаар УЕФА Аваргуудын лиг, Европа лиг, УЕФА Супер цомд тус тус түрүүлээд байсан юм.

Тоглолтын дараа тэрбээр “Миний замналын хамгийн гайхалтай зүйл нь би "Манчестер Юнайтед", "Порто", "Интер", "Рома" багуудтай хамт үүнийг хийлээ. Өчнөөн хөрөнгө оруулалт хийж, хүн бүхэн түрүүлнэ гэж таамаглаж байхад түрүүлсэн бол нэг өөр хэрэг. Харин энэ бол дахин давтагдашгүй, онцгой мэдрэмж төрүүлсэн ялалт байлаа. Энэ үйл явдал Ромагийн түүхэнд мөн миний замналд үлдэнэ. Сэр Алекс Фергюсон, Жованни Трапаттони бид гурав л гурван өөр арванд цом хүртэж чадлаа гэж би хэлнэ. Хэдий хөгшин мэт мэдрэмж төрч байгаа ч надад бол таалагдаж байна” гэв.

Жозе Моуриньо Европын тэмцээний таван шигшээд шалгарч, бүгдэд нь ялсан гэх гайхалтай амжилттай явна. Мөн тэрбээр "Европа Конференц" лигт түрүүлсэн анхны дасгалжуулагч болж байна.

Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэгт тооцогддог Жозе Моуриньогийн хувьд багаа солих бодолгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Би ямар ч эргэлзээгүй багтаа үлдэнэ. Цуу яриа гарсан хэдий ч би Ромад үлдэнэ. Манай багийн эзэд ирэх улирал юу хүсч байгааг бид мэдэх хэрэгтэй. Сайн мэргэжилтнүүдийн хамтаар бид хүчирхэг төслөө хэрэгжүүлж чадна. Мэдээж би өөрийгөө Романиста гэж мэдэрч байна. Магадгүй миний ажлын арга барил байх. Би Портогийн, Интерийн, Челсигийн, Реал Мадридын галзуу фанат. Харин одоо Ромагийн фанат боллоо. Гайхалтай мөчүүдийг өнгөрүүлсэн эдгээр багуудтайгаа би хэзээд хамт байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж