Кабулын сүмд дэлбэрэлт болж, 5 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Кабулын сүмд дэлбэрэлт болж, 5 хүн амь үрэгджээ

Кабулын сүмд дэлбэрэлт болж, 5 хүн амь үрэгджээ

Афганистаны нийслэл дэх лалын сүмд Лхагва гаригийн орой дэлбэрэлт болж, таван хүн амиа алджээ. Мөн энэ өдөр хойд нутгийн Мазари-Шариф хотод зорчигч тээврийн хэрэгсэлд олон тооны дэлбэрэлт болсон байна. Яаралтай тусламжийн эмнэлэг дэлбэрэлтийн улмаас таван цогцос болон шархадсан 10 гаруй өвчтөн хүлээн авсан гэж твиттер хуудсандаа мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ярих эрхгүй тул нэрээ нууцалсан Талибаны албаны хүн сүмийн индэр дотор тэсрэх бодис байрлуулсан байсан гэж хэвлэлд мэдэгдэв.

Мөн дэлбэрэлтийн улмаас сүмийн имам зэрэг 14 хүн нас барж, 26 хүн шархадсан байна. Балх мужийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, хойд нутгийн Балх мужид гурван удаа дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна.

Мөн шархадсан хүмүүсийн наймынх нь биеийн байдал хүнд байгаа ба  хэд хэдэн хүний хөлийг тайрах шаардлага гарсан байна.

Балх мужийн командлагчийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Асиф Вазери Ройтерс агентлагт хэлэхдээ, гурван удаагийн дэлбэрэлт нь Афганистаны шашны цөөнх болох шийтийн нийгэмлэгийн гишүүдийг онилсон байна. Халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй аж.

Сүүлийн саруудад өсч буй хүчирхийлэл өнгөрсөн наймдугаар сард тус улсыг эзлэн авсан талибанчуудын аюулгүй байдалд хүндрэл учруулж байна. Энэ нь гадаадын цэргүүдийг эргүүлэн татсан юм. Исламын улс хэд хэдэн халдлага үйлдсэнийхээ дараа шийтийн цөөнхийг онилсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж