Япон ирэх сараас гадаадын жуулчдыг хүлээж авна

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Япон ирэх сараас гадаадын жуулчдыг хүлээж авна

Япон ирэх сараас гадаадын жуулчдыг хүлээж авна

Японы засгийн газраас цар тахлын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон зарим хориг, хязгаарлалтаа цуцлахаар болжээ. Үүний дунд ирэх зургадугаар сарын 6-наас  эхлэн гадаадаас бүлэг жуулчдыг хүлээн авч эхлэх талаар "Асахи" телевиз мэдээлэв. Энэ талаар Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр мэдээлэл хийх гэнэ.

Япон нь ирэх сараас эхлэн гадаадаас хүлээн авах хүмүүсийн тоог өдөрт 20 мянга буюу цар тахлын өмнөх үед хүргэхээр зорьж буйгаа өмнө нь мэдээлсэн.

Фүмио Кишида  дэлхийн чинээлэг орнуудын Их-7 бүлгийн уулзалтын үеэр Лондонд хэлсэн үгэндээ Японд хилийн хяналтаа зөөлрүүлнэ гэсэн юм.

Хилээ нээхийг шаардаж буй бизнес эрхлэгчдийн лобби, дарамт Фүмио Кишида ихээр ирч байгаа аж. Ялангуяа, цар тахлын улмаас ихээхэн хохирол амсч буй аялал жуучлалын салбар иений ханш унаснаас илүү алдагдал хүлээх болжээ.

Фүмио Кишидагийн хувьд ирэх долдугаар сард парламентын дээд танхимын сонгууль болох учраас ард түмэнд таалагдах шийдвэр гаргана гэж ажиглагчид дүгнэж байна.

"Майничи" сониноос явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 43 хувь нь хилийн хяналтаа зөөлрүүлэхийг дэмжсэн бол 41 хувь нь эсрэг санал өгчээ.

Үүний зэрэгцээ Японы засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно хэлэхдээ, гадаадаас ирж буй хүмүүсийн  80 хувь нь ямар нэгэн шинжилгээ, тусгаарлалтгүй нэвтрэх боломжтой болох гэнэ. Ингэхдээ вирусийн эрсдэлийн үнэлгээгээр улс орнуудыг ангилан, өөр өөр журмаар гадаадын иргэдийг нэвтрүүлэх аж.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж