"Иргэд НӨАТ-ын талаар мэдлэггүй учир буруу шаардлага тавьж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

"Иргэд НӨАТ-ын талаар мэдлэггүй учир буруу шаардлага тавьж байна"

"Иргэд НӨАТ-ын талаар мэдлэггүй учир буруу шаардлага тавьж байна"

“Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар чуулган зөвлөгөөн өнөөдөр/2022.05.26/ боллоо. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2021 онд татварын талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийн хүртээмжийн талаарх судалгаанд 2000 гаруй иргэнийг хамруулахад 73.4 хувь нь татварын талаарх ойлголтыг хөдөлмөрийн харилцаанд ороод мэдэж авсан гэж хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон иргэд цэцэрлэг, дунд сургууль тэр ч бүү хэл их дээд сургуульд байхдаа ч татварын талаар системтэй мэдээлэл авч чадаагүй аж.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:

-Өнөөдрийн чуулганы зорилго нь олон нийтэд татварын боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг сэдэв дор зохион байгуулж байна. Татварын боловсролыг олгох ёстой, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, энэ хурлыг хийж байгаа. Бүрэн эрхт, тусгаар тогтносон улс татвараа өөрөө тогтоох эрхтэй. Төр өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд өөрөө орлоготой байх ёстой. Энэ орлогыг бүрдүүлснээр тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засагтай уялдаатай байдаг. Татварыг иргэд татвар төлөгчид төлдөг.  Монгол Улсад татварын боловсрол маш муу байна гэж судалгаагаар гарлаа. Тиймээс мэргэжлийн байгууллагууд нийлж, хөтөлбөр гаргая, тус тус үүрэгтэй оролцъё гэж ярилцсан юм. Татварын боловсрол олгохдоо дунд сургуулиас доошхи насны хүүхдүүдийг нэг ангилж авч үзэх ёстой юм байна. Аав ээжийнх нь цалингаас хэдэн хувь нь татварт зориулагддаг гэх мэт ирээдүйн татвар төлөгчдөд зориулж, боловсрол олгоё. Мөн татвар төлж байгаа 2.1 сая иргэн , 238 мянган аж ахуй нэгжүүдэд зориулан ямар чиглэлээр татварын хууль болосвруулах вэ гэдгийг анхаарна.

-НӨАТ-ийн сугалааг ирэх оноос зохион байгуулна гэсэн. Мөн ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-НӨАТ нь Европын холбооны улсуудын нийт төсвийн 30-35 хувийг бүрдүүлдэг. Монголын тухайд 22-25 хувийг бүрдүүлдэг. Иргэд НӨАТ 10 хувийг буцааж олго гэдэг. Татвараа цуглуулж аваад буцаагаад өгвөл татварын байх шаардлага юу байна. Төр өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд орлого шаардлагатай. Иргэдийн хүслийг хангаад явсан Шри Ланкыг одоо хар л даа. 14 хувийн НӨАТ-ын татвартай байсан. Манайхаас өндөр байсан. Иргэд нь шахаад найман хувь хүртэл бууруулсан. Тэгээд одоо тэр улс дампуурч байна. Харин манайх 10 хувийн системтэй орон. Хоёр хувийг нь буцаагаад иргэддээ олгодог. Тэгэхээр найман хувийг нь л төлж байгаа. НӨАТ-ыг бүрэн байхгүй болгох боломжгүй. Төсвийн орлого байхгүй болно гэсэн үг. Дотоодын орлого байхгүй болбол гадаадын зээл тусламж авна. Нэг л өдөр дааж давшгүй өртэй болвол яах вэ. Цаагуураа энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Иргэд мэдлэггүй учир буруу шаардлага тавиад байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг ч үүнтэй холбоотой.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж