2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 96,820,279 төгрөгийн үнийн дүн бүхий 299,138 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +14.75%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +9.13%) болон "Айтүүлс" ХК (ITLS +5.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN -4.46%), "Монгол шуудан" ХК (MNP -2.38%) болон "Монгол Базальт" ХК (MBW -1.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,676 ширхэг нэгж эрхийг 10,440,033 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 60 ширхэг үнэт цаасыг 5,875,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.18 хувиар өсөж, 34040.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,933,574,294,120 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ