Живсэн хөлгөөс нас барагсдыг нууцаар гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Живсэн хөлгөөс нас барагсдыг нууцаар гаргажээ

Живсэн хөлгөөс нас барагсдыг нууцаар гаргажээ

Оросын армийн “Москва” хөлөг дөрөвдүгээр сарын 14-нд Хар тэнгист живсэн. Хөлөг онгоцноос нас барагсдыг гаргах нууц ажиллагаа явагдсан тухай “Daily mail” мэдээлэв.

Орос улс одоо хэр нь асар их амь үрэгдэгсдийнхээ тоог хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэд ердөө ганц л хүн амиа алдсан гэж батлаад буй. Гэвч Украины тагнуулуудын мэдээлж байгаагаар, “Москва” хөлгийг живсний дараа долоон хөлөг онгоц хамтарч хоёр долоо хоногийн турш аврах ажиллагаа явуулсан гэв.

“Тэд цогцсууд болон нууцын зэрэглэлд хамаарах бүх эд хэрэгслийг гаргаж, хөлөг онгоцыг цэвэрлэсэн. Тодруулбал, гуравдагч орны гарт орох ёсгүй тийм зүйлсүүдээ авсан” гэж Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Вадим Скибицкий хэллээ.

“Москва” хөлөг нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш живсэн Оросын хамгийн том байлдааны онгоц байсан. Олон тооны далайчдын хувь заяаг Оросын эрх баригчид нуун дарагдуулж байгаад хөлгийн багийн гишүүдийн ар гэр дургүйцэж байна. Далайчдын ихэнх нь хугацаат цэргийн алба хаагчид байсан.

Амь үрэгдсэн цэргүүдийн нэг, 20 настай Игорийн аав хэлэхдээ, “Авран хамгаалах ямар ч ажиллагаа явагдаагүй. Офицерууд нь хөлөг онгоцноос харх шиг л зугтаж, далайчид хаягдсан. Тэд хөлөг онгоцыг Севастополь руу чирээгүй. Хэрвээ тэгсэн бол хүн бүр юу болсныг мэдэх гээд байсан тул хөлгийг дөрөвдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө живүүлсэн” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж