Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр /2022.05.25/ Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдын хамт манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд хус, улиас, хөх гацуур зэрэг модны 100 ширхэг суулгац тарилаа.
Суулгацуудыг Улаан-Үд хот дахь Улсын ойн аж ахуйн газраас хандивласан ба энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн бас нэгэн алхам болов.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовт, Улаан-Үд хотын Улсын ойн аж ахуйн газарт, «Шинэ Налайх» цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд болон манай хоёр орны ургамлын эрүүл ахуйн болон хил гаалийн албадын удирдлагуудад суулгац нийлүүлэх асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, Монгол орныг ногооруулах, экологийн байдлыг сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь машид үнэлэн гүн талархал илэрхийлж байна.
Холбоотой мэдээ