Орос хакерууд Их Британийн тагнуулын мэдээллийг ил болгосон гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Орос хакерууд Их Британийн тагнуулын мэдээллийг ил болгосон гэв

Орос хакерууд Их Британийн тагнуулын мэдээллийг ил болгосон гэв

Европын холбооноос Их Британийг гаргах санааг дэмжигч хэд хэдэн төлөөлөгчийн мэдээллийг хадгалсан вебсайтын ард орос хакерууд бий гэж "Google" компанийн кибер аюулгүй байдлын ажилтан, Их Британийн гадаад тагнуулын газрын дарга асан мэдэгдэв.

"Very English Coop d’Etat" нэртэй вэбсайт нь Британийн тагнуулч асан Ричард Дирлов, Brexit-ийг дэмжигч Жизела Стюарт, Брекситийг дэмжигч түүхч Роберт Томбс болон Британийг ЕХ-ноос салахыг дэмжигч бусад хүмүүсийн хувийн цахим шууданг нийтэлсэн байна.

Тус сайт нь Brexit болон Их Британийн төлөөлөгчдөд халдаж буй гадаадын явуулга гэж ажиглагчид үзжээ.

"Ройтерс" агентлаг тус сайтыг жинхэнэ, баттай эсэхийг шалгаж чадаагүй ч мэдээлэл нь задарсан хоёр хүн Оросын засгийн газрын явуулга гэж буруутгаж байгаа юм.  "Надад болон бусдад ил болгосон мэдээллийн ард оросын засгийн газар байгааг мэдэж байна" гэж тагнуулч асан Дирлов хувийн нууцад чиглэсэн “ProtonMail” цахим шуудангийн үйлчилгээний талаар дурджээ.

Их Британийн "MI6" гэгддэг гадаад тагнуулын албыг 1999-2004 оны хооронд удирдаж байсан Дирлов Ройтерс агентлагт оростой холбогдох бүх зүйлд анхааралтай хандах хэрэгтэй гэж сануулав.

Учир нь оросын тал түүний болон хамтрагчдынх нь бүх хийсэн ажил, мэдээллүүдийг мэдэж байсан ажээ. “Google”-ийн “Threat Analysis Group”-ийг удирддаг Шэйн Хантли "Ройтерс" агентлагт "English Coop" вэб сайт нь “Alphabet Inc (GOOGL.O)”-ийн эзэмшдэг "Хүйтэн гол" буюу Орост төвтэй хакерын бүлэг гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж