Дуучин A Cool хошууч цолтой дарга болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Дуучин A Cool хошууч цолтой дарга болжээ

Дуучин A Cool  хошууч цолтой дарга болжээ

Бөхчүүдэд цагдаа, цэргийн цол олгодгийг иргэд ихэд буруушаадаг. Өдгөө дуучдад цэрэг, цагдаагийн цол олгох байдал хавтгайрч, газар авах шинжтэй. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа "Соёмбо" чуулгын даргаар томилогдоод удаагүй байгаа A cool буюу дуучин Б.Анхбаяр хошууч цолтой болжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард офицерын курс төгсч, ийн хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон аж.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд "Цайлган хайлган хайраараа өсгөсөн сайхан буурал ээждээ мөргөе. Нас нэмж, ухаан нэмэгдсэн энэ өдөр намайг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстээ баярлалаа. Офицерын курс сургалтад сурч байна! Монгол Улсын төлөө зүтгэе гэж байсан юм" гэж бичжээ.

Цагдаагийн цол олгох журамд “Цагдаагийн албан хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан цагдаагийн цол олгоно” гэж заасан байна.

Цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгоход дор дурдсан хугацааг баримтлана гэжээ. Үүнд:

1/цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч 5 жил

2/цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч 5 жил

3/цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч 3 жил

4/цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад 3 жил

5/цагдаагийн ахмадаас цагдаагийн хошууч 4 жил

6/цагдаагийн хошуучаас цагдаагийн дэд хурандаа 5 жил

7/цагдаагийн хурандаагаас цагдаагийн хурандаа 6 жил баримтлана гэж заасан байна.

Журамдаа ингэж заасан тул дуучин А Cool-ийг хошууч болсонд дургүйлхэж, түүнийг муулах хүн олон байгаа ажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард дуучин A Cool буюу Б.Анхбаяр даргын албан тушаалд томилогдоно, ШШГЕГ-ын дарга Д.Загджав төрийн хэмнэлтийн үед төсвийн мөнгөөр "Соёмбо" гэх шинэ чуулга байгуулж, түүнийг даргаар томилохоор зэхэж буй талаар мэдээлэл хөвөрч байв. Мөн тус чуулгад 20 бүжигчин авч, 14 хоногийн сургалтад хамруулан, офицер цол олгоно. Дуучин A Cool буюу Б.Анхбаярд хошууч цол өгнө" гэсэн яриа ч гарчээ.

"Соёмбо" чуулга нь ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж