Дэлхийн эдийн засгийн форумын гол сэдэв нь Оросын тал Украины үр тариа зөөдөг хөлөг онгоцыг Хар тэнгист боомилж, дэлхийн хүнсний үнэд санаатайгаар саад болж буй тухай байв. Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки болон Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар Путиныг эрс буруутган, Хар тэнгист гацсан 20 сая тонн үр тариаг яаралтай гүйлгээнд оруулах тухай хэлэлцэв.
Тэгвэл тавдугаар сарын 27-нд болох Евроазийн Эдийн засгийн дээд хэмжээний өмнө Кремль Украины үр тариа ачдаг хөлөг онгоцны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд саад учруулахгүй гэв.
Гэхдээ хариуд нь барууны тал Орост авсан хориг арга хэмжээгээ зогсоох ёстой эс бөгөөс ширүүн ярилцах хэрэг гарна гэж Путин сүрдүүлэв. Мөн Украины хөлөг онгоцыг барууны цэргийн хөлөг өнгөц дагалдах ёсгүй гэж анхааруулаад байна. Энэ асуудлыг шийдвэрлэх тухай Кремль НҮБ-д албан бичиг хүргүүлсэн байна.
ОХУ-ын Сочи хотноо Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэрээ В.Путин барууны хориг арга хэмжээнд Оросын эдийн засаг сайн маневрласан гэж ярьсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ. ОХУ-ын рублийн ханш Москвагийн байгалийн хийн худалдан авалтад зөвшөөрөгдсөн цорын ганц валют болсноос хойш сүүлийн нэг сарын хугацаанд өсч, нэг ам.доллартай харьцах ханш 150 болсон.
Үүнээс гадна бүх цаг үеийн доод төвшинд хүрч унасны дараа Даваа гаригт 57.5 болж өссөн байна.
Украин үр тариагаа экспортолж чадахгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргэсэн. Энэ нь экспортоос хамааралтай улс орнуудад өлсгөлөнгийн хэтийн төлөвийг бий болгоод байна. Моравецкийн үзэж байгаачлан, Путин санаатайгаар хүнсний үнэд нөлөөлж, Африкийн хойд хэсэгт өөрийн хүчээ мэдрүүлэх гэсэн стратегийн үйл ажиллагаа аж.
Эх сурвалж: Business insider, Reuters
Холбоотой мэдээ