"Цахилгаанжуулсан Уул Уурхай” сэдэвт шийдэл танилцуулах арга хэмжээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

"Цахилгаанжуулсан Уул Уурхай” сэдэвт шийдэл танилцуулах арга хэмжээ зохион байгуулав

АББ Группийн Монгол дахь ТөлөөлөгчийнГазраас Цахилгаанжуулсан уул уурхай” сэдэвт шийдэл танилцуулах арга хэмжээг Монгол Улсын Уул уурхайн салбарын "Оюутолгой", "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой", "Монголын Алт Корпораци", "Энержи Ресурс", "Өсөх Зоос", "Thiess", "Хишиг Арвин"хүнд машин механизмын үйлдвэрлэгчид Barloworld /CAT/, Трансвест /Komatsu/, Моннис /Liebherr/, ZaMine /Hitachi/, санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк, Олон улсын Санхүүгийн Корпораци зэрэг компаниудын удирдах албаны хүмүүст зориулан, Худалдаа, хөгжлийн банк болон MineTech компаниудтай хамтран 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Орчин үед уул уурхайн олборлолт, боловсруулах үйл ажиллагаа шинэчлэгдэн өөрчлөгдөж уул, уурхайн салбарт шинэ эрин ирээдбайгааг онцлоод АББ Групп энэхүү тогтвортой уул уурхайн ирээдүйг 130 жилийн туршлагадаа тулгуурлан, бүрэн цахилгаан хангамжтай, нэгдсэн удирдлага, хяналтын цахим системтэй хосолсон, бүрэн автоматжуулсан инновацийн технологи, шийдлүүдийг танилцууллаа.

ABB Ability eMine™ цахилгаанжуулсан уурхайн нэг шийдэл нь дизель түлшээр ажилладаг хүнд даацын ачааны тээврийн хэрэгслүүдийг цахилгаан тэжээлтэй болгон шинэчлэх троллей систем бөгөөд тус тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгч нартай хамтран дэлхий даяар хэрэгжүүлээд байна. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаруулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлшний хараат байдлыг бууруулахаас гадна тухайнтээврийн хэрэгслийн хурдыг 30% хүртэл нэмэгдүүлж, тээвэрлэлтийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлдэг.

Жилд 27 сая тонн хүдрийг тээвэрлэдэг уурхайн 13 хүнд даацын 136 тоннын хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийг цахилгаан болгосноор хурд нэмэгдэж тус ажлыг 12 машин механизмааргүйцэтгэх боломжтой болох ба цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, троллей системийн бүтээн байгуулалтанд 10 сая ам.долларыг зарцуулж, зөвхөн түлшны зардлаас жилд 4 сая ам.долларын хэмнэлтийг гаргаснаар 2,5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөхбодит тооцоог Монголын нэгэн уурхайд зориулан хийснээ MineTech Тechnology ХХК-ийн зөвлөх Ц.Төгөлдөр танилцуулсан юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага ба  тус сантай хамтран хэрэгжүүлэхээр хэд хэдэн төслийг боловсруулан ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний үеэр ХХБ-ны боловсруулж буй төслийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааг цахилгаанжуулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж болон жижиг оврын сэргээгдэх эрчим хүчний шийдэл зэрэг тогтвортой уул уурхай руу шилжхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах санхүүжилтийн боломжийн талаар Худалдаа, хөгжлийн банкны зүгээс танилцууллаа.

Тогтвортой Уул Уурхайн Ирээдүйг Хамтдаа Бичицгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж