Кейт Мосс: Жонни хэзээ ч намайг түлхэж, цохиж байгаагүй

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Кейт Мосс: Жонни хэзээ ч намайг түлхэж, цохиж байгаагүй

Кейт Мосс: Жонни хэзээ ч намайг түлхэж, цохиж байгаагүй

Кейт Мосс экс найз залуу Жонни Деппийн нэр төрд халдсан гэх шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгчээ. Учир нь өмнөх удаагийн шүүх хурал дээр Амбер Херд өөрийн биеэр тухайн цаг мөчид байгаагүй ч Жонни Депп Кейт Моссыг шатнаас түлхэж байсан гэж ярьсан юм.

Мосс Английн Глостерширээс шүүх хуралд цахимаар оролцсон байна. Депп түүнийг шатнаас түлхэж байсан гэх Амберын мэдүүлгийг Мосс үгүйсгэж,  Ямайкад амарч байхдаа халтирч унасан гэв. Дараа нь Жонни Депп түүнд тусламж үзүүлсэн гэжээ. Мөн Мосс шүүх хурал дээр Жонни Деппээс ямар нэгэн хүчирхийлэл мэдэрч байгаагүй гэв. Тэрбээр нэг ч удаа Жонни Деппд цохиулах, алгадуулах болон түлхүүлж байгаагүй гэж мэдүүлэг өгчээ.

Жонни Депп болон Кейт Мосс нар 1994-1998 оны хооронд үерхэж байв. Тухайн үед хоёулаа алдрын эд оргил үе дээрээ явж байсан ба Холливүүдын хамгийн галзуу хос гэж тодорхойлогддог байжээ.

Кейт Моссын хувьд Жонни Деппд өсвөр наснаасаа хойш хайртай байсан. Тэр салалтын дараа маш хэцүү байсан гэж дурсав. Мосс салалтын дараа олон жилийн турш Деппийг мартаж чадаагүй хар тамхинд орж, сэргээн засах эмчилгээнд явсан байна.

Эх сурвалж: Daily Mail 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж