Зеленский оросуудын визгүй зорчих эрхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Зеленский оросуудын визгүй зорчих эрхийг хориглов

Зеленский оросуудын визгүй зорчих эрхийг хориглов

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.05.25/ оросуудын визгүй зорчих эрхийг хориглох тушаал гаргалаа. Энэ нь Оросын түрэмгийллийн эсрэг хилийн аюулгүй байдлаа хангаж буй шийдвэр юм.

ОХУ-ын иргэд өдгөө хөрш Украин руу визгүй зорчиж байна. Зеленскийгийн албан ёсны цахим хуудсанд нийтэлснээр, энэ шийдвэрийг нэгэн иргэний өргөн барьсан өргөдөл дээр үндэслэн гаргасан гэжээ. “Оросуудыг хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг чангатгах шаардлагатай бөгөөд энэ нь түрэмгийллийн үед амин чухал асуудал” гэж Зеленский хэллээ. Тэрбээр Украины ерөнхий сайд Денис Шмихалд захидал илгээж, энэ асуудал дээр ажиллахыг хүсчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өнгөрсөн сард ижил зарлиг гаргасан. Тэрбээр найрсаг бус орнууд, тэр дундаа Украины иргэдэд визний хязгаарлалт тогтоох тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж