2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт зэрэг эхэлнэ. Тухайлбал,
- Бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 3-нд хичээллээд,
- Дунд, ахлах /4-12/ ангийн сурагчид зургадугаар сарын 13-нд хичээллээд амрах хуваарьтай
Гэтэл өчигдрөөс эхлэн цахим хуудаст сурагчдын амралтыг наашлуулж ирэх зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр болгосон талаар мэдээлэл гарав. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сайд А/38 тоот тушаалын дагуу амарна. Нийслэлийн боловсролын газраа чиглэл өгөөгүй. Амралтыг наашлуулсан гэдэг ташаа мэдээлэл” гэв. Тэгэхлээр сурагчид дээрх заасан хугацаанд буюу бага анги ирэх сарын 4-нөөс эхэлж амрах юм байна.
Сурагчдын өвлийн амралт сунгагдсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхлэхээр болсон. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч суралцаж байна.
- 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 06-ны өдрөөс
- 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 13-ны өдрөөс
- 6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
Холбоотой мэдээ