Авлигын хэрэгт холбогдсон сайд нар хэн бэ?!

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэгт холбогдсон сайд нар хэн бэ?!

Авлигын хэрэгт холбогдсон сайд нар хэн бэ?!

Засгийн газраас Замын-Үүдийн мафийг зад цэвэрлэнэ  гэсэн ч эсрэгээрээ тэнд авлигын сүлжээ үүсч, ачаа тээврийн үнэ нэмэгдсэнийг иргэд шүүмжилж байсан. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчдийг томилоод ч авлига, албан тушаалын хэрэг гаарсан уу гэхээс буураагүй юм.

Монголын сайд дарга нар Хятадын талаас чингэлэг тээвэрлэлт хийхийг шаардсан гэх тайлбарыг өгдөг. Гэтэл Монгол-Хятадын хооронд явж байсан чингэлэг тээвэртэй холбоотойгоор Эрээний албан тушаалтнуудыг баривчилсан гэх томоохон дуулиан дэгдээд байна. Нийтдээ 10 гаруй албан тушаалтнуудыг баривчилж, Эрээний боомтын ажилтнуудыг бүгдийг сольсон, уг авлигын хэрэгт Монголын хоёр сайд холбоотой гэсэн мэдээлэл ч цацагдаад байгаа юм.

 АТГ ЗАСГИЙН САЙД НАРЫГ ШАЛГАХААС АЙВ УУ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Хөгжлийн банкны араас Эрдэнэс Монголтой  хэргийг дэлгэнэ. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний далд бизнест УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын улстөрчид холбогдсон” гэх мэдээллийг өгч байсан. Үүнээс ердөө сарын дараа чингэлэгт тээврийн хэргээр Хятадын хууль шүүхийнхэн Эрээний боомтод бий болсон авлигын сүлжээг задлаж, нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилсан нь анхаарал татаж байна.

Зүй нь энэ дуулианы араас Монголын хууль шүүхийнхэн, тагнуул,  АТГ уг нь ажлаа хийх ёстой. Гэтэл таг чиг байгаа нь хардлага төрүүлж буй. Учир нь, АТГ Засгийн газрын мэдэлд ирсэн. Тийм учраас авлигын хэрэгт холбогдсон сайд нарыг шалгахгүй байна гэсэн хардлага шүүмжлэл ч дагуулж буй юм.

ХЯТАДУУДЫН АВЛИГЫН ХЭРЭГ БА МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР

Монголын Засгийн газрын сайд нар хятадуудаас авлига авдаг өгдөг гэх асуудал анх удаад цацагдаж байгаа юм биш. Үүнээс өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд 10 сая ам.долларын авлига хятадуудаас авсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн хоёр сайдыг нь Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар хоёр гэсэн хардлага ч дагалдаж байсан. Энэ мэдээллийг хариуд нэр холбогдсон улстөрчид үгүйсгэж байсан ч, Монголын хууль, шүүхийнхэн шалгаж, нягтлалгүй орхисон юм. Тэгвэл энэ удаад Эрээний чингэлэгт тээвэртэй холбоотой авлигын дуулианд нэр холбогдоод байгаа хоёр сайд хэн бэ гэсэн асуулт тавигдаж буй юм.

Олон нийтийн сүлжээнд Зам тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтарыг нэр цохон хардаж буй. Энэ тухайд Л.Халтар өчигдөр тайлбар хийсэн нь “Надад идсэн уусан зүйл байхгүй учраас шалгуулахад бэлэн. Нийгэмд гарч буй хардлагыг хуулийн байгууллага шалгана. Би шалгадаг хүн нь биш шүү дээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хаагдсан хилээ нээсэн. Тухайн үед Хятадын талаас хилийн дундын бүсэд чингэлэг буулгаж, ачдаг болъё гэдэг саналыг Гадаад харилцааны яаманд тавьсныг Улсын онцгой комисс хуралдаж, хил нээгдсэн. Тэрний цаана Хятадын талд авлигын хэрэг үүссэн талаар мэдэхгүй байна. Миний гар цагаан, зам мөр цэвэр” гэх үг.

Хэдийгээр Л.Халтар энэ тайлбараараа уг хардлагыг  үгүйсгэж буй ч Монголын хуульчид үүнийг шалгаж, нягтлах ёстой юм.

Ийнхүү Хятад улс Эрээний мафиа зад цэвэрлэж эхэллээ. Харин Монголын Засгийн газар амалсанчлан Замын-Үүдийн мафийг хэзээ зад цэвэрлэх вэ. Тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг сайтар шалгуулж, Засгийн газрын танхимаа авлигачдаас эсвэл танхимынхаа нэрийг хардлагаас цэвэрлэх ёстой биш үү.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж