Путин шархадсан цэргүүдтэй анх удаа уулзлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Путин шархадсан цэргүүдтэй анх удаа уулзлаа

Путин шархадсан цэргүүдтэй анх удаа уулзлаа

Путины Украин дахь довтолгоо удаа дараалан бүтэлгүйтсэн тул шинэ маягийн “PR” довтолгоо болгож шархадсан цэргүүдтэй анх удаа уулзав. Тэрбээр Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Украинд байлдаж байсан хоёр цэрэг дээр очжээ. Шархадсан цэргүүдтэй Путин товчхон яриа өрнүүлж, бүх зүйл сайхан болно гэж хэлжээ. Цэргүүд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж амжаагүй байгаагаа мөн хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч өчигдөр /2022.05.25/ тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх зарлиг гаргасан. Энэ нь инфляциас сэргийлэх зорилготойгоос гадна түүний “PR”-ийг дээшлүүлэх кампанит ажлын нэг хэсэг юм.

Тэтгэврийн нэмэгдэл зургадугаар сарын 1-нээс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ долдугаар сарын 1-нээс тус тус хэрэгжиж эхэлнэ. Гэвч энэ арга хэмжээ нь иргэдийн бодит орлого огцом буурахаас сэргийлж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал, дээрх нэмэгдлүүдээс үл хамааран энэ онд оросуудын бодит орлого 7.5 хувиар, цалин зургаан хувиар буурна гэлээ. Мөн 2021 онд ядуурал 11 хувь байсан бол энэ онд 12.6 болж өснө гэж таамаглав. Харин Путин барууны хориг арга хэмжээ, өндөр инфляцийг үл харгалзан ядуурал, тэгш бус байдлыг бууруулна гэж амлажээ.

Оросын эдийн засгийн уналт Украины дайнтай холбоотой гэдгийг Путин үгүйсгээд буй. Инфляцийн түвшин өнгөрсөн сард 18 хувьд дөхөж байхад энэ жил Оросын эдийн засагт хүндхэн байх болно гэдгийг Путин хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ энэ нь цэргийн тусгай ажиллагаатай холбоогүй гэж Москвад болсон Төрийн зөвлөлийн хурлын үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж