Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Уг төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр /2022.05.26/ дуусна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн мэдээллээр төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах боломжтой.

Өнгөрсөн жил 2389 залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Үүнээс оны эцэст 806 нь байнгын ажлын байртай болсон. Мөн 1700 гаруй залуусыг сургалтын дараа 15 хоног үйлдвэрийн дадлагад хамруулаад байна. Энэхүү сургалтыг 14 хоног вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулдаг. Хичээлийн агуулгын хувьд хөдөлмөрийн үнэ цэнэ, харилцааны ур чадвар, анкет бөглөх зэрэг хамаардаг. Үүнээс гадна өв соёл, эрүүл мэнд, батлан хамгаалахын чиглэлээр хичээлүүд ордог.

Энэхүү тэтгэлгийн онцлог нь хоёр долоо хоногийн сургалтын дараа хичээлд бүрэн хамрагдсан хүмүүст 500 мянган төгрөг бэлнээр олгодог. Үүний дараа үйлдвэрлэлийн дадлагыг хийвэл мөн 500 мянган төгрөг өгдөг.

Тэтгэлэгтэй төсөлд хамрагдахын тулд хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:

  • Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны иргэн байх
  • Сүүлийн гурван сар ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй
  • Сургалтад хамрагдах үед их, дээд сургууль, МСҮТ-д хамрагдаагүй байх ёстой.

Засгийн газрын 58 дугаар тогтоолоор энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо" төсөл зөвхөн иргэдэд дэмжлэг үзүүлэх бус, ажил олгогчдыг мөн харгалздаг. Тухайлбал, тогтвортой ажлын байраар хангаж, 12 сараас дээш төсөлд хамрагдсан иргэнийг ажлуулсан тохиолдолд тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөнгөлдөг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буцаан олгодог.

Ямар нэгэн боловсрол эзэмшээгүй иргэд ч энэ төсөлд хамрагдаж болно. Тиймээс мэргэжил эзэмшээгүй залуус хөдөлмөрт оролцоотой байх талаар сайн ойлголт авдаг. Өнгөрсөн жил хамрагдсан иргэд энэ жил хамрагдах боломжтой эсэх талаар тодруулж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн тухайд дахин хамрагдах боломжгүй юм байна. Бүртгүүлэх иргэд E-mongolia системд хандах эсвэл нэг цэгийн үйлчилгээний төвд очиж биечлэн бүртгүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж