Оюутнууд “хадланд” гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Оюутнууд “хадланд” гарна

УИХ-ын гишүүн асан, Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан өчигдөр төрийн ордноор “шагайгаад” гарлаа. Тэрээр одоогоор сурсан дассан аж ахуйн ажлаа эрхэлж байгаа гэнэ. Хэвлэлийнхэн түүнээс “Таныг МАХН-ын байрыг галдсан тул компанийг тань хурааж авна гэсэн юу болсон бэ?” гэж өдөхөд “Би тийм “жамбий” байшин шатаачихмаар харагдаад байна уу, шатаасан хүмүүс нь тодорхой харагдаж л байгаа шүү дээ. Данс, манс хаагаад тэнэгтээд л байсан” гэж эгдүүцэв. Тэгээд залуучууд залхуу байгаад харамсаж, “Залуучуудыг ажил хийлгэх хэрэгтэй. Өнгөрсөн өвөл хөдөө малчдад хүнд байлаа, оюутан ч гэсэн мах иддэгээс хойш энэ эрхийн балай оюутнуудыг аравдугаар сарын дунд хүртэл хадланд гаргах хэрэгтэй. Тэглээ гээд муу сурахгүй л байх, харин ч намрын ажил оюутнууд дуртай, зугаатай байх“ гэнэ. Засгийн газар хоол, унааны зардлыг нь даагаад хоёр сар хадланд гаргаж, 20 мянган оюутны хадсан өвсийг баруун, зүүн бүсийн өвс хадлан гардаггүй аймгуудад тарааж өгвөл таарах гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж