Австралийн шинэ УДИРДАГЧ

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Австралийн шинэ УДИРДАГЧ

Австралийн шинэ УДИРДАГЧ

Австралийн ерөнхий сайдын сонгууль тавдугаар сарын 21-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулиар Скот Моррисон, Энтони Албанез болон Адам Бандт нар өрсөлдсөн юм. Энэ удаагийн сонгуулиар Энтони Албанез 52.2 хувийн саналтай ялалт байгуулсан. Тэгвэл NEWS.MN -ээс хөтлөн гаргадаг "ХҮМҮҮС" буландаа Австралийн шинэ ерөнхий сайдыг онцолж байна.


Сидней хотын ажилчин хороололд өсчээ. Өрх толгойлсон эхийн ганц хүүхэд Энтони Албанез  Австралийн үндэсний сонгуульд Хөдөлмөрийн намаа тэргүүлэн ялалт байгуулж, есөн жилийн консерватив засаглалыг зогсоолоо. Тэрбээр Австралийн томоохон улстөрч бөгөөд 2019 оноос хойш Австралийн Сөрөг хүчний удирдагч, Австралийн Хөдөлмөрийн намын даргаар ажиллаж байна.

Албанез мөн 1996 оноос хойш Грейндлерийг хуваах парламентын гишүүнээр ажиллаж байгаа аж. Сөрөг хүчний удирдагчаар 2019 онд  сонгогдсоноосоо хойш Энтони Албанез жижиг зорилтот кампанит ажил ихээхэн  явуулсан. Байгалийн гамшиг, тахлын улмаас Албанез засгийн газар буруу шийдвэр хийх мөчийг хүлээж байсан гэлтэй шинэ бодлогын журмыг ил болгосон юм.  Парламентад 26 жил, сөрөг хүчний удирдагчаар гурван жил ажилласны дараа хуучин засгийн газар Албанезыг  үл мэдэгдэх эрсдэл гэж хочилжээ.

ЗАЛУУ АЛБАНЕЗ

Энтони Албанез өдгөө 59 настай. Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 2-нд төрсөн. Энтони ээж Мэрианнатайгаа зөвлөлийн байшинд амьдардаг байв. Тэд өөрсдийн нийгэмлэг, сүм, Өмнөд Сиднейн “Rabbitohs” болон Редферн Овал дахь толгод дээр нар жаргахыг харах дуртай  гэх мэт залуу насны дурсамжид хайртай гэж ярьдаг. Ээж хүү хоёр элбэг дэлбэг байгаагүй ч хамтдаа байсан тул бүх зүйлс аз жаргалтай байсан гэж дурсдаг байна.

Албанез Сиднейн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцахын өмнө Гэгээн Мэригийн сүмийн коллежид суралцсан байна. Тухай үед Энтони амьдралын үнэт зүйлсийг ойлгосон гэж ярьдаг. Суралцаж,ажиллаж байх хугацаандаа хуримтлуулсан туршлага нь шаргуу хөдөлмөрийн утга учир, нэг долларын үнэ цэнэ. итгэл үнэмшилтэй зүйлийнхээ төлөө тэмцэхийг зааж өгсөн гэдэг. Энтонийн  эцэг эх түүнийг төрөөгүй байхад салсан ба эцэг нь Итали хүн байсан гэдэг.

Ээж нь архаг ревматоид артрит гэх өвчтэй ба хүүгээ тэжээхийн тулд цэвэрлэгч хийдэг байв. Хожим Энтони хойд аавтай болсон боловч тэдний гэр бүл 10 долоо хоног л үргэлжилсэн. Учир нь хойд эцэг нь архины хамааралтай байсан тул Энтони болон түүний ээжийг их зовоодог байсан гэв. Энтони ээжийнхээ амьдралын бэрхшээлийг даван туулахыг харж байхдаа гэр бүлийн бүтэн байдал ямар үнэ цэнэтэйг ойлгожээ. Хожим 2009 онд хувийн мөрдөгч товчоо ашиглан төрсөн эцгээ олсон ба эцэг нэгт хоёр дүүтэй гэдгээ мэдсэн. Гэхдээ Энтони төрсөн эцэгтэйгээ тийм ч их холбоогүй  аж.

Албанез ээжийн хамт

Амьдралын турш хуримтлуулсан мэдлэг нь түүнийг өнөөдөр ч, удирдагчийн хувьд ч, аавын хувьд ч замчилдаг гэнэ. Энтонигийн хүү Натан 21 настай ба тэдний үеийнхэнд илүү хүчирхэг Австрали улсыг байгуулах нь гол зорилго гэв.  Энтони ажлын гараагаа Хамтын нөхөрлөлийн банкинд хоёр жил ажиллаж эхлүүлжээ.
Тэрбээр оюутны улс төрд оролцож, Оюутны төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Гишүүнээр сонгогдсоноор улс төрийн мэдэгдэхүүнтэй болж, Хөдөлмөрийн намын зүүн фракцад элссэн аж. Оюутны улс төрд ажиллаж байх хугацаандаа Албанез "Австралийн коммунист нам, Цөмийн зэвсгийг хорогдуулах ард түмэн, Африкийн орнууд” гэх мэт зүүн жигүүрийн өргөн хүрээний бүлгүүдтэй холбоотой байсан. Мөн  зүүн фракцын Залуу хөдөлмөрийн бүлгийг удирдаж байв.

ХУВИЙН АМЬДРАЛ

Албанез нь Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайдын орлогч асан, Марриквилл мужийн сонгуулийн тойргийн гишүүн асан Кармел Теббутттай гэрлэсэн. Тэд нэг хүүтэй боловч Албанез, Теббутт нар 2019 онд салсан. Албанез өөрийгөө хагас Итали, хагас Ирланд цустай ба "Католик шашин шүтдэггүй" гэж тодорхойлдог. Тэрбээр мөн нэг удаа “Pixies”-ийн цамцтай “Pogues”- ийн тоглолтод очиж, Долли Партонтой хийсэн аялан тоглолтыг хүнд суртлаас аврахын тулд Тээврийн сайдын хувиар хөндлөнгөөс оролцож байсан гэдэг.

Албанез дуу хөгжмийн шүтэн бишрэгч аж. Нэг жишээ нь 2013 онд Энтони Албанез “Rage” хөгжмийн нэвтрүүлгийн сонгуулийн өмнөх тусгай нэвтрүүлгийг хөтөлсөн байна. Албанезын  дууны сонголтод Смитс, Триффидс, Пи Жей Харви, Хантерс ба Цуглуулагч, Жой Дивизийн хамтаар “Pixies” болон “Pogues” нар багтдаг. Өмнөд Сидней Раббитос багийн дэмжигч тэрбээр 1999-2002 онд тус клубын удирдах зөвлөлийн гишүүн байжээ. Тус клубыг Үндэсний регбигийн лигийн тэмцээнд дахин оруулахын төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Албанез хуучин эхнэр, хүүгийн хамт

Албанез 2021 оны нэгдүгээр  сарын 8-нд Шинэ Өмнөд Уэльсийн Марриквилл хотод жолоо барьж байхдаа осолд оржээ. Тэрбээр Хааны ханхүү Альфредийн эмнэлэгт эмчлүүлж, гадна болон дотогшоо шарх авсан гэж оношлогджээ. Мөн ослоос болж хүнд цочрол амссан гэв. Нөгөө жолооч нь 17 настай өсвөр насны залуу байсан бөгөөд машиныг хайхрамжгүй жолоодсоны улмаас торгууль авсан байна.

Онцгой байдлын ажилтнууд Албанезд хэлэхдээ, хэрэв өсвөр насны хүүхдийн машин явсан газрынхаа хоёр талд ердөө 30 сантиметр мөргөсөн бол улс төрийн сөрөг хүчний дарга тэр доороо үхэх байсан гэж мэдэгджээ. Одоо Албанез хамтран амьдрагчтай ба түүнийг Жоди Хэйдон гэдэг. Хосууд 2019 оноос хойш хамтдаа байгаа юм.

Албанез Жоди Хэйдены хамт

УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ

Эдийн засагч мэргэжлээр төгссөний дараа Албанез тухайн үеийн Орон нутгийн засаг захиргаа, үйлчилгээний сайд Том Урендын судалгааны ажилтны үүрэг гүйцэтгэж зөвлөгчөөр ажилласан. Жон Фолкнер Сенатын гишүүнээр 1989 онд сонгогдсоноор Хөдөлмөрийн намын Шинэ Өмнөд Уэльсийн салбарын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын албан тушаал сул болжээ. Түүнийг орлох сонгуульд Хатуу зүүний дэмжлэгтэйгээр сонгогдож, дараагийн зургаан жилийн хугацаанд нарийн бичгээр Албанез ажиллажээ. Тэрбээр 1995 онд албан тушаалаа орхиж, Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайд Боб Каррын ахлах зөвлөхөөр ажиллахаар болов.

Жаннетт МакХью 1996 оны сонгуулиар Грейндлерийн залгамжлагчаар Албанез урьдчилсан шалгаруулалтад ялжээ. Энтони Албанез Төлөөлөгчдийн танхимд хийсэн анхны илтгэлдээ Сиднейн нисэх онгоцны буудалд гурав дахь хөөрөх зурвас байгуулах, нисэх онгоцны чимээ шуугиан, Сидней хотод үйлчилгээ үзүүлэх хоёр дахь нисэх онгоцны буудал барих шаардлагатай байгаа тухай ярьсан. Мөн олон нийтийн дэд бүтцийг санхүүжүүлэх, олон үндэстний соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар дурджээ. Энтони Албанез “Миний хувьд сонгогчдынхоо эрх ашиг, ажилчин анги, хөдөлмөрийн хөдөлгөөний төлөө, улс үндэстний дэвшлийн төлөө тууштай зогсох нэгэн гэдгээр дараагийн зуунд дурсагдвал сэтгэл хангалуун байх болно” гэж ярьдаг байна.

Албанез 1998 онд парламентын нарийн бичгийн даргаар томилогдсон аж. Уг  албан тушаал нь сайд, сүүдрийн сайд нарт тусалдаг ба ирээдүйн албан тушаалд хүрэх шат болдог. Тэрбээр 2001 онд сөрөг хүчний Сүүдрийн кабинетад дэвшиж, хөгшрөлт, ахмад настнуудын багцыг удирджээ. Ирэх онуудад хийсэн бүтцийн өөрчлөлтөөр Албанезыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, сургалтын сүүдрийн сайд, 2004 онд Байгаль орчин, өвийн яамны сүүдрийн сайдаар томилж байв.

Чухам тус онуудад Албанез тухайн үеийн Ерөнхий сайд Жон Ховард, Шинжлэх ухааны сайд Брендан Нельсон нар Австралийн цөмийн эрчим хүчний тухай санааг дэвшүүлж эхэлсэн юм. Энтони Албанез 2005 онд Усны асуудал эрхэлсэн сүүдрийн сайдын үүргийг гүйцэтгэж, мөн танхим дахь сөрөг хүчний бизнесийн дэд менежерээр томилогдсон байна. Амбан захирагч Квентин Брайс Албанезыг Шадар сайдын албан тушаалд 2013 онд томилжээ. Тэрбээр 2013 оны сонгуульд Лейборист ялагдал хүлээх хүртэл шадар сайдын үүргийг гүйцэтгэж, есдүгээр  сарын 18-нд Уоррен Трассаар солигдсон юм.

УЛС ТӨРИЙН БОДЛОГО

Энтони Албанез өөрийн улс төрийн үзэл бодлыг дэвшилтэт үзэлтэй гэж тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн зүүний намтай ижил зорилготой гэдэг. Тэрбээр Австралийн Бүгд найрамдах засаглалыг дэмжиж, одоогийн үндсэн хуульт хаант засаглалыг солихыг дэмждэг.

Мөн ЛГБТ эрхийг дэмжигч  бөгөөд жил бүр болдог “Сидней Гей, Лесби Марди Граст” оролцдог байна. Албанез ижил хүйстний гэрлэлтийн талаар санал хураалт явуулахыг эсэргүүцдэг. Учир нь хэнтэй гэр бүл болохоо улс төрөөс асуух шаардлагагүй гэж үздэг байна. Албанез 2017 оны Гэрлэлтийн нэмэлт өөрчлөлт (тодорхойлолт ба шашны эрх чөлөө) хуульд "Тийм" гэж санал өгсөн бөгөөд энэ нь ижил хүйстэн хосуудыг гэрлэхийг зөвшөөрөх тухай юм.

Гиллард засгийн газарт ажиллаж байхад Албанез  нүүрстөрөгчийн үнийг тогтоохыг дэмжиж, бусад Хөдөлмөрийн намын хамтаар Австралид үнэ тогтоох схемийг бий болгосон.  Цэвэр эрчим хүчний тухай хуулийг 2011 онд байгуулахаар санал өгсөн ба 2014 оны долоодугаар сард Эбботтын засгийн газар уг схемийг цуцалсны дараа Албанез "нөхцөл байдал өөрчлөгдсөн" тул нүүрстөрөгчийн үнийг тогтоох шаардлагагүй болсон гэж мэдэгдэв. Энтони Албанез  бол сэргээгдэх эрчим хүчний  дэмжигч бөгөөд Австралийн урт хугацааны ирээдүй нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт оршино гэж мэдэгджээ.

ЭНТОНИ АЛБАНЕЗЫН ЭД ХӨРӨНГӨ

Сүүлийн 32 жилийн хугацаанд Албанез тодорхой хэмжээний эд баялгийг хураасан байна. Тэрбээр Канберра хотод ойролцоогоор таван сая ам.долларын үнэтэй хэд хэдэн байшин эзэмшдэг. Түүнийг олон тооны үл хөдлөх хөрөнгөтэйг хэвлэл ихээхэн онцолдог байна.

Өмчийн бүртгэлээс харахад, Албанез жилд 390,820 ам.долларын орлого олдог ажээ.

Түүний эзэмшилд Сиднейн Марриквилл дэх 2006 онд 997,500 ам.доллараар худалдаж авсан 2,5 сая ам.долларын үнэтэй Холбооны тансаг зэрэглэлийн бунгало. Ойролцоох Дулвич Хилл дэх 2015 онд 1,175 сая ам.доллараар худалдаж авсан 1,9 сая ам.долларын үнэтэй хөрөнгө оруулалтын түрээсийн байр. Мөн 1996 онд 162 мянган ам.доллараар худалдаж авсан 600 мянган ам. долларын үнэтэй Канберрагийн тансаг харш зэрэг орно. Албанез нийт 13 үл хөдлөх хөрөнгөтэй.

Эх сурвалж: Knowinsider, Wikipedia, The Guardian 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж