Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах барилгын нэг давхарт гал гарсан дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.25/ 14:30 цагт НОБГ-т иржээ. Дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, галыг шуурхай унтраасан байна.
Холбогдох албаныхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тус барилга орон сууцны хорооллын урд байрлах үйлчилгээний зориулалттай нэг давхар барилга байжээ.
Галын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд хэдий хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаа гэсэн юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар гал унтраах аврах анги түгжрэлээс шалтгаалж хугацаа алджээ. Харин НОБГ-аас "Галын шалтгааныг тодорхой болгосны дараа тайлбар мэдээлэл өгнө" гэв.
Холбоотой мэдээ