Монголын эрчим хүчний салбарын шинэчлэлд УрФУ-гийн мэргэжилтнүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Монголын эрчим хүчний салбарын шинэчлэлд УрФУ-гийн мэргэжилтнүүд оролцоно

Монголын эрчим хүчний салбарын шинэчлэлд УрФУ-гийн мэргэжилтнүүд оролцоно

ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны Их Сургууль (Уральский федеральный университет буюу УрФУ)-ийн нэгдүгээр проректор Сергей Кортов тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монголын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болон Улаанбаатар хотын IV Дулааны цахилгаан станц (ДЦС-4)-ын боловсон хүчнийг цахилгааны болон дулааны тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, реле хамгаалалт зэрэг чиглэлүүдээр бэлтгэх, давтан сургахаар ярилцан тохиролцжээ.

"Эрчим хүчний инженер бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна бид монгол оюутнуудын хэлний бэрхшээлийг арилгаж, материал судлалын чиглэлээр, тэр дундаа станцын чухал элементүүдийг согогтой эсэхийг шалгах чиглэлээр шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийнэ.  Энд Төв Ази нь олон улсын эрчим хүчний салбарын төслүүдийг хөгжүүлэх дэлхийн гол бүс нутгуудын нэг хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Эрчим хүчний эх үүсвээрүүдийн эрэлт нэмэгдэж байгаа нь бүс нутгийн улс орнуудын, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой" гэж С.Кортов ярьж байна.

Үйлдвэрийн танилцуулгыг 2014 онд УрФУ-ын Эрчим хүчний дээд сургуулийг төгссөн ДЦС-4-ийн жижүүрийн инженер Чулуунбаатарын Нямдаваа хийсэн ба тэрээр тус ДЦС-4-ийн ажилчдын, тэр дундаа УПИ (өдгөө УрФУ)-ийн төгсөгчдийн хүчээр Уралын турбины үйлдвэрийн турбин генераторыг амжилттай суурилуулж чадсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Сергей Кокин, Константин Аронсон, Татьяна Богатова болон Сергей Мамяченков зэрэг УрФУ-ийн мэргэшсэн тэнхим, сургуулиудын төлөөлөгчид нь ДЦС-4-ийн уурын зуух, уурын турбины найдвартай байдлыг сайжруулах, станцын яндан, хоолой зэрэг дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжийн хяналтын хөтөлбөр, аж ахуйн нэгжийн технологийн процесст их сургуулийн шинжлэх ухааны бүтээн байгуулалт, ололт амжилтыг ашиглах талаар УрФУ-ийн төлөөлөгчид болон ДЦС-4-ийн удирдлагын өрнүүлсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов.

УПИ-ийн дулааны тэнхимийн төгсөгч буюу ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг их сургуультайгаа харилцаа холбоо, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулдгийнхаа төлөө УрФУ-ын ректор Виктор Кокшаровын нэрийн өмнөөс талархал хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж