
-Бүсгүй та өнгө мөнгө, эрх ямба, угсаа гарал, мэдлэг боловсрол гэх мэт эр хүнд байх өмчүүдийг хэт өндөр байх шаардлага тавьдаг уу? Хэрэв тийм бол бүсгүй танд эр нөхөр олдох нь өвсөн дундаас зүү хайх мэт ярвигтай байх болно. Хүн гэгч өөрөө өөрийгөө ямагт бусдаас давуу гэдэгтээ бүрэн итгэдэг учраас ийм болзлыг хангасан эр хүнийг эрэлхийлдэг бүсгүйчүүд олон ажээ. Харин та бодит амьдрал дээр бусадтай л адил нэгэн.
-Эсрэг хүйстэндээ амархан дасдаг эмэгтэйчүүд хайрын шувуухайгаа үргээчихдэг гэнэ шүү. Тэр танд дасаж ч амжаагүй байхад нь хайрт минь хонгор минь би чамдаа хязгааргүй их хайртай, хуримын даашинз, бидний хүүхэд гэх мэт ирээдүйг түүний өмнөөс төлөвлөн ярьж эхэлвэл үргэж орхино гэнэ шүү.
-Эмэгтэй та сээтгэнэсэн аальгүй зантай, энгэр султай бол эрчүүд танд дурлах нь юу л бол доо. Харин амтат өгөөш болоод өнгөрөх нь элбэг.
-Өөрт чинь хэр их хайртайг үзэх гэж янз бүрийн зальжин боловч хүзүү ороох алхам бүү хий. Таны хийсэн алхам эмэгтэй хүн нээрээ л урт үстэй, ухаан богинотой юм байна гэсэн бодлыг төрүүлэх болно.
-Эрчүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж ойлгодог. Тиймээс манай найз бүсгүйн нөхөр нь албан тушаал ахисан байна, харин чи энэ албан тушаал дээрээ насаараа хадаастай байх юм шив гэх мэтээр бусдыг дөвийлгөсөн харьцуулалт бүү хийгээрэй. Том эрсдэл дагуулна. Эр хүнийг үл хүндэтгэх төрх гаргах нь тэдний аазгайг хөдөлгөж орхидог.
-Бүсгүй хүн үнэ цэнэтэй байх тусмаа зүгээр. Тиймээс хаа ч явсан хажууд нь дагаж явах гэж хормой хотноос нь зууралдах хэрэггүй. Та өөрийнхөө үнэ цэнийг унагаад зогсохгүй нөхөргүй үлдэж ч магад.
-Үнсгэлжингийн үлгэрт итгэн суувал нөхөрт мөд гарахгүй.
-Өөрийнхөө сул талыг хором бүрт мэдэрч түүндээ гутарч байдаг эмэгтэй нөхөрт гарахгүй.
-Бүсгүй хүн хайр сэтгэлээ илэрхийлж болохгүй гэж боддог бол нөхөргүй хэвээр үлдэх байх шүү.
-Ажил маань миний эрхэм зорилго хэмээн уриа лоозон барихаас наагуур байдаг төмөр хатагтай нар нөхөртэй болно гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй.
Хэрэв дээрх дутагдлууд өөрт чинь байдаг бол эртхэн энэ алдаагаа засаарай бүсгүй минь. Тэгж чадсан тохиолдолд хуримын даашинз өмсөн зогсох өдөр чинь улам л ойртох болно шүү.
Зохиогчын эрх: Харц сэтгүүл