Хөдөө аж ахуйн тооллого хийхэд таблетын технологи ашиглаж байна | News.MN

Хөдөө аж ахуйн тооллого хийхэд таблетын технологи ашиглаж байна

Хөдөө аж ахуйн тооллого хийхэд таблетын технологи ашиглаж байна

Хөдөө аж ахуйн тооллого хийхэд таблетын технологи ашиглаж байна

Хөдөө аж ахуйн мал тооллого тавдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлж, долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ удаагийн тооллогод мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилгын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байна. Мал тооллогын ажилд тусгайлан бэлтгэсэн тоологч нар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авах юм.

Хөдөө аж ахуйн салбар манай орны эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм.

Монгол орон даяар тооллого хийснээр хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг гаргах, салбарын цаашдын хөгжлийн бодлого боловсруулах, үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцоход ихээхэн ач холбогдолтой юм. Мал тооллогын ажил тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-ны хооронд Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.

Улсын хэмжээнд арван жилд нэг удаа явагддаг тус тооллого хоёр дахь удаагаа ийнхүү болж байгаа юм. Анх 2012 онд улсын хэмжээнд мал тооллого явуулж байсан. Энэ жилийн мал тооллого хагас жилийн мал тооллоготой давхардаж байгаагаараа онцлог юм. Өмнө нь мал тооллогын ажилд цаасан маягт ашигладаг байсан бол энэ жилээс таблетын технологи ашиглаж буй аж.

Таблетын технологи ашиглах давуу тал нь нэгжүүдийн байршлын цэгүүдийг хадгалж авах, ялангуяа газар тариалан дээр тариалсан ургацын талбайн хэмжээг байршил дээр нь тэмдэглэж авах, тухайн байршил дээр тарьсан ургамлын бүтцийг судлах, сансрын зурагтай холбож, нарийвчилсан судалгаанууд хийх зэрэг онцлогтой аж.

Энэхүү тооллогод түшиглэн хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр дэлгэрэнгүй бүртгэж, ажиллах хүчний дэлгэрэнгүй судалгаа гаргах ажээ.

Мөн мал аж ахуй болон газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар тооллого явуулж, дэлгэрэнгүй статистик мэдээллийн сантай болох юм байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-25 132.194.33.146

cnyj?

Avatar

табл ч гэх шиг. өдөржингөөний. хоноод явчаач 2022-05-25 59.153.114.125

дроноор зураг аваад тэрийгээ 1, 2… гэж үзгээр нь хар халзан дүрс дээр бичиж байгаад тоолчооч.

Avatar

өвчтэй хог шд 2022-05-25 59.153.114.125

sателит зураг авдаггүй юмаа гэхэд

Avatar

texnik,texnlogiin uupchlult,ta nariig xalaj,xynd tolgoiguu medylj 2022-05-25 132.194.33.146

bloklojs,-texncly byryy.

Avatar

Зочин 2022-05-25 98.46.112.154

Хувийн малаа хэд болох, тэрийгээ улсад үнэн зөв мэдүүлдэг байхад л энэ нүсэр ажиллагаа хэрэггүй болох юм. Социалист нийгэмд энэ бол чухал байсан, учир нь малчид бол хамгийн айхтар хулгайчид байсан. Угаасаа нүүдлийн мал аж ахуй гэгч нь шинэ нийгэмд утгагүй.

Avatar

Зочин 2022-05-25 203.91.115.43

Хулгайч үндэстэнд ямар ч шинэ технологийн үр дүн гарахгүй. Учир нь сэтгэлгээ нь хулгайч учраас. Баримт статистик худлаа гардагаараа л гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж