Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ | News.MN

Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Сүүлийн хоёр жилд 2850 төгрөгөөс хөдлөөгүй ам.долларын ханшийн хэлбэлзэл дөрөвдүгээр сард нэмэгдэж, банкууд арилжаан дээрээ хязгаарлалт тогтоосноор “Найман шарга” зах болон албан ханшийн зөрүү нэмэгдээд байсан. Тавдугаар сарын эхээр ханш тогтворжиж, хязгаарлалтууд тавигдсанаар захын ханш болон Монголбанкны албан ханшийн зөрүү буурч байна.

Албан ханш болон захын ханшийн зөрүү буурчээ

Aм.долларын албан ханш болон захын ханшийн зөрүү дөрөвдүгээр сарын эхээр нэмэгдэж, хамгийн ихдээ 200 төгрөг давсан байв. Харин үүнээс хойших хугацаанд аажмаар буурсан байна.

  Ам.долларын ханшийн өсөлт тогтворжиж байна

Ам.долларын захын ханшийн хэлбэлзэл гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдээд байв. Харин тавдугаар сараас хойш ханшийн хэлбэлзэл тотворжих хандлагатай болжээ.

Дотоодын валютын зах дээрх нийт арилжааны 95 хувийг гүйцэтгэдэг банкуудын ханшийн дунджыг албан ханш болгож зарладаг бөгөөд  гааль, татвар, нягтлан бодох бүртгэлд ашиглагддаг. Албан ханш нь Найман шарга захын ханшаас зөрүүтэй байдаг бөгөөд валютын захын нөхцөл байдлаас шалтгаалан энэ зөрүү их эсвэл бага байх боломжтой. Оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл +450 сая ам.долларт хүрсэн нь валютын захын нөхцөл байдалд сайнаар нөлөөллөө.

Тавдугаар сард нүүрсний экспортын тээвэр нэмэгдэж, зарим боомтууд дээрх гацаа шийдвэрлэгдэж байгаа нь валютын орох урсгал, ханшийн хэлбэлзэлд эерэг хүлээлтийг үүсгэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-25 202.126.89.147

2

Avatar

Shudarguu 2022-05-25 202.126.88.234

Mongolbankni lhagvasyren hend henning erh ashgiin tuluu azochinjilladag we.

Avatar

Иргэн 2022-05-25 64.119.17.62

ЖАРГАЛСАЙХАН ГУАЙ Ч НЭГ ИХ ХОЛ ЗӨРӨӨГҮЙ БАЙХАА!!! ОЙРЫН БИШ ЮМАА ГЭХЭД ДУНД УРТ ХУГЦААНД ХЭД ХҮРХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭД/З СЭРГЭЛТ, ӨРНӨӨС ХЭЗЭЭ ГАРХААС Л ШАТГААЛНА!!! ӨРӨНДӨӨ БАРИГДАЖ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ!!! ТЭР Л БОЛООД БН!! ЧИНЬ ҮНЭН НЬ

Avatar

Зочин 2022-05-25 66.181.161.17

Hudlaa 1usd to mnt 3134.3mnt bna

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-25 192.82.68.68

2850 байсанг 3100 болгоод тогтворжуулаад өглөө гэх МАНгуунууд юмаа. огцрооч.

Avatar

Зочин 2022-05-25 192.82.76.108

Барууны болон бусад нилээд орнуудад мөнгөний ханш суларч, бараа таваар хомсдож, үнэ өсч ,иргэдийн амьдрал асар хүндэрч байна. Харин манайх хоёр хөршийн байдлаас хамаарч , амьдрал харьцангуй хэвийн , амгалан байна Украиныг хар. Барууны гар хөл болж,орост дайсагнаад хариугаа хатуу хүртэж байна. Бараг бүх үйлдвэрлэл үйлчилгээ зогссж,,бараа олдохгүй,бүр газар сайгүй бензин тасалдаж,тээвэр зоссон,дайны хатууг амсаж байна.Ардчилсан нэрт хулгайчууд чаддаг юм бол тэр хомсдол нүүрлэсэн баруундаа амьдар.

Avatar

Зочин 2022-05-25 202.9.41.127

Сайн мэдээ байна. Дефакто Жаргалсайхан гэдэг хүн долларын ханш өсч 7000 төгрөг болно гэж одоогоос 2 жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж байсан. Сайхан худлаа ярьдаг нөхөр байна. Одоо бодоход хүслээ л хэлсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж