Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Ханш тогтворжиж, албан болон захын ханшийн зөрүү буурчээ

Сүүлийн хоёр жилд 2850 төгрөгөөс хөдлөөгүй ам.долларын ханшийн хэлбэлзэл дөрөвдүгээр сард нэмэгдэж, банкууд арилжаан дээрээ хязгаарлалт тогтоосноор “Найман шарга” зах болон албан ханшийн зөрүү нэмэгдээд байсан. Тавдугаар сарын эхээр ханш тогтворжиж, хязгаарлалтууд тавигдсанаар захын ханш болон Монголбанкны албан ханшийн зөрүү буурч байна.

Албан ханш болон захын ханшийн зөрүү буурчээ

Aм.долларын албан ханш болон захын ханшийн зөрүү дөрөвдүгээр сарын эхээр нэмэгдэж, хамгийн ихдээ 200 төгрөг давсан байв. Харин үүнээс хойших хугацаанд аажмаар буурсан байна.

  Ам.долларын ханшийн өсөлт тогтворжиж байна

Ам.долларын захын ханшийн хэлбэлзэл гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдээд байв. Харин тавдугаар сараас хойш ханшийн хэлбэлзэл тотворжих хандлагатай болжээ.

Дотоодын валютын зах дээрх нийт арилжааны 95 хувийг гүйцэтгэдэг банкуудын ханшийн дунджыг албан ханш болгож зарладаг бөгөөд  гааль, татвар, нягтлан бодох бүртгэлд ашиглагддаг. Албан ханш нь Найман шарга захын ханшаас зөрүүтэй байдаг бөгөөд валютын захын нөхцөл байдлаас шалтгаалан энэ зөрүү их эсвэл бага байх боломжтой. Оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл +450 сая ам.долларт хүрсэн нь валютын захын нөхцөл байдалд сайнаар нөлөөллөө.

Тавдугаар сард нүүрсний экспортын тээвэр нэмэгдэж, зарим боомтууд дээрх гацаа шийдвэрлэгдэж байгаа нь валютын орох урсгал, ханшийн хэлбэлзэлд эерэг хүлээлтийг үүсгэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж