Клое Кардашиан нүүрэндээ мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөнгүй | News.MN

Клое Кардашиан нүүрэндээ мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөнгүй

Клое Кардашиан нүүрэндээ мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөнгүй

Клое Кардашиан нүүрэндээ мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөнгүй

Клое Кардашиан өчигдөр /2022.05.24/ "Not skinny but not fat" подкастын зочноор оролцжээ. Тэр 12 удаа нүүрэндээ мэс засал хийлгэсэн гэх цуурхалыг үгүйсгээд, гомдож явдгаа хэлэв.

Клое энэ цуурхал хаанаас гарсныг олж чадаагүй бөгөөд ганцхан хамартаа мэс засал хийлгэсэн гэжээ. Тэр дөрвөн настай Трү охиныхоо 1 насны төрсөн өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө хамраа өөрчлүүлсэн байна. 

Тэрбээр "Энэ цуурхал миний санааг зовоогоогүй, би харин гомдсон. Хүмүүс яагаад ингэж бодсоныг ойлгохгүй юм. Би ганцхан хамартаа л мэс засал хийлгэсэн. Надад маш их таалагддаг. Хүн бүр үүнийг мэдээсэй" гэж хэлжээ.

Клое хүмүүс түүнийг нэг бол мэс засал хийлгэсэн гэж цуурдагт, үгүй бол үргэлж эгч нартай нь харьцуулдагт дургүй байдгаа мэдэгджээ. Түүнчлэн түүний тэвчиж чаддаггүй өөр нэг худал цуурхал бол Ө.Ж.Симпсоныг түүний төрсөн эцэг гэх яриа юм. Цуу яриа тараагсдад хандаж тэрбээр "Шинэ зүйл бодож олцгоо" гэж хошигножээ.

Тэрбээр мэс заслаар зогсохгүй ботокс шахуулсан гэх цуурхлыг хүртэл үгүйсгэсэн байна. Учир нь Клое ботоксоос харшилдаг аж. Доор Клое Кардашианы 2008 оны зургийг одоогийн зурагтай нь хавсаргав.

Эх сурвалж: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж