Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав

Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав

НЭМЭЛТ:

Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүний Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан тухай Д.Монголхүү хэлсэн юм. Тэрбээр "Шүүх шийдвэрээ гаргаж, намайг гэм буруутайд тооцон нэг жил БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглов. Үндэслэл нь бүртгэлгүй жагсаал цуглааныг зохион байгуулагч гэсэн" гэв.

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм.

Д.Монголхүү "Манай гэрт /2022.05.16/ гурван залуу нэвтэрч, биед минь халдсан хэрэг гарсан. Дараа нь Э.Одбаярыг намынхаа байранд байхад шөнийн 03:00 цагт /2022.05.25/ халдаж, чулуу шидсэн байна. Энэ бол маш ноцтой асуудал. Миний хувьд цагдаагийн байгууллагад хүсэлт өгч, Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс хэргийг мөрдөн шалгаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж