Х.Нямбаатар сайд сэтгүүлчдэд уурлав

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар сайд сэтгүүлчдэд уурлав

Х.Нямбаатар сайд сэтгүүлчдэд уурлав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр (2022.05.25) сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр доромжлох заалтын тухайд “Эрүүгийн хуульд гүтгэх гэх заалтыг нэгтгэж санаачилж оруулж ирж буй хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр юм. Доромжлох заалтын тухайд олон хүүхэд, сошиал гадуурхал доромжлолын золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэдэг асуудал оруулж ирсэн. Зөвхөн хэдэн сэтгүүлчид хүн доромжлох эрхтэй, бусад нь хамаагүй гэдэг агуулгаар хууль эрх зүйн агуулга явж болохгүй байх аа. Яагаад гэвэл өсвөр насны охид, хөвгүүд бие биенээ доромжлон гадуурхсанаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа статистик тооцоог хууль хэлэлцэх явцад танилцуулна.

Та хэд хэнийг ч хамаагүй доромжилдог, эсвэл захиалгаар хүн доромжлох, гүтгэх компани байгуулж, тэр нь далд хэлбэрийн бизнес болчихсон. Тэрний оронд Монголын ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас чухал. Хоёрдугаарт, энэ бол цоо шинэ зүйл биш. Өмнө нь байсан зохицуулалт” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж