“Степпе Арена"-д Монголдоо анхны мөсөн циркийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

“Степпе Арена"-д Монголдоо анхны мөсөн циркийн тоглолт болно

Монгол Улсын консерваторийн багш, сурагч, оюутнууд хамтран Монголдоо анх удаа "Степпе Арена"-д мөсөн циркийн тоглолтыг хүргэх гэж байна.

Тоглолтын талаар тус сургуулийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатар ярихдаа “Энэ тоглолт Монголдоо мөсөн циркийн анхны тоглолт гэдгээрээ онцлог. Нийт 100 гаруй уран бүтээлчийн чин сэтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн тоглолт байх болно. Уг тоглолтыг "Степпе Арена" буюу Мөсөн өргөөний хамт олон 100 хувь дэмжин, бүх зардлыг гаргаж буй. Ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтэж байгаа гэж сонссон.

Тиймээс бидний энэ их хөдөлмөрийг олон хүн үзэж, дэмжихийг хүсье. Ойрын хэдэн жилдээ дахин ийм гайхалтай тоглолт болохгүй байх. Энэ боломжийг хүүхэд багачууддаа тавдугаар сарын 30, 31 болон зургадугаар сарын 1-нд олгож байна. Хэрвээ олон үзэгч ирвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоход бэлэн” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж