Байдены нэр хүнд хамгийн доод түвшинд хүртэл унав | News.MN

Байдены нэр хүнд хамгийн доод түвшинд хүртэл унав

Байдены нэр хүнд хамгийн доод түвшинд хүртэл унав

Байдены нэр хүнд хамгийн доод түвшинд хүртэл унав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд өгч буй олон нийтийн үнэлгээ энэ долоо хоногт 36 хувь болж буурчээ. Энэ нь түүний хувьд ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойших хамгийн доод түвшин болж байна.

Хоёр өдөр үргэлжилсэн үндэсний санал асуулгаар америкчуудын 59 хувь Байдены ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үнэлжээ. Өнгөрсөн долоо хоногт 42 хувь байсан бол энэ долоо хоногт ийн 6 хувиар буурсан байна.

Байдены үнэлгээ наймдугаар сараас хойш байнга 50 хувиас доогуур буй юм. Энэ нь түүнд арваннэгдүгээр сарын 8-нд болох завсрын сонгуульд хяналтаа алдах магадлалтай гэсэн болгоомжлол төрүүлэх болжээ. Ардчилсан намынхны дунд Байдены нэр хүнд унаж буйг түүний нам доторх үнэлгээ энэ долоо хоногт 76-гаас 72 хувь болж буурснаас харж болох юм. Бүгд найрамдахчуудын хувьд ердөө 10 хувь нь л Байдены албан тушаалыг хүлээн зөвшөөрдөг.

Байдены нийт үнэлгээ бага ч гэсэн өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас өндөр хэвээр байна. Трамп 2017 оны арванхоёрдугаар сард 33 хувьтай үнэлэгдэж байв.

Ерөнхийлөгчийг "үнэлэх" санал асуулга АНУ даяар цахимаар явагддаг. Хамгийн сүүлийн санал асуулгад нийт 1005 хүн оролцсоны дотор Ардчилсан намын 456, Бүгд найрамдах намын 358 гишүүн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүн 2022-05-25 202.21.100.210

АНУ сайхан юм аа бүх юм нь ил ерөнхийлөгч нь нэр хүнд ямар байгаа дээр байнга хяналт тавиастай. Орос ах маань ингэвэл хэд байгаа бол. орос ах яахав манай хүн хэд байгаа бол хахахаха

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-25 202.9.41.127

Бат-Үүл, Элбэгдорж, Монголхүү, Д.Ганбат нар даргынха нэр хүнд эрс унасанд санаа нь их зовж байгаа байлгүй дээ. Энэ буурал толгойтой зөнөсөн өвгөний нэр хүнд цаашдаа ч унана. Ан-ынхан сэтгэлийн хаттай байгаарай

Avatar

зочин 2022-05-25 66.181.160.114

Манайд ч ийм санал асуулга байнга явуулж баймаар юмаа

Avatar

Зеленскийгээс давж буудав 2022-05-25 66.181.181.53

Санал асуулага явлаа л гэдэг ч хариуцсан ажил нь шороон дээр байхад хувь улс төрч гэгчдийн ретинг нь тэнгэрт тулсан өндөр гардаг юм билээ.Хэн ажлаа муу хийнэ түүний нэр нөлөө дээш өргөддөг юм билээ

Avatar

Тэнд ч энд ч Оркууд. 2022-05-25 202.21.108.210

36 хувь бна гэхлээр Америкчуудын 36 хувь Оркууд байна гсн үг ш дээ, өндөр байгаам шүү. Манайд ч багагүй тооны Оркууд бий. Харин манай хэд Америчуудаас илүү зомбижсон, засал авах найдваргүй болсон байх юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж