АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд өгч буй олон нийтийн үнэлгээ энэ долоо хоногт 36 хувь болж буурчээ. Энэ нь түүний хувьд ерөнхийлөгчийн албан тушаалаа авснаас хойших хамгийн доод түвшин болж байна.
Хоёр өдөр үргэлжилсэн үндэсний санал асуулгаар америкчуудын 59 хувь Байдены ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үнэлжээ. Өнгөрсөн долоо хоногт 42 хувь байсан бол энэ долоо хоногт ийн 6 хувиар буурсан байна.
Байдены үнэлгээ наймдугаар сараас хойш байнга 50 хувиас доогуур буй юм. Энэ нь түүнд арваннэгдүгээр сарын 8-нд болох завсрын сонгуульд хяналтаа алдах магадлалтай гэсэн болгоомжлол төрүүлэх болжээ. Ардчилсан намынхны дунд Байдены нэр хүнд унаж буйг түүний нам доторх үнэлгээ энэ долоо хоногт 76-гаас 72 хувь болж буурснаас харж болох юм. Бүгд найрамдахчуудын хувьд ердөө 10 хувь нь л Байдены албан тушаалыг хүлээн зөвшөөрдөг.
Байдены нийт үнэлгээ бага ч гэсэн өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас өндөр хэвээр байна. Трамп 2017 оны арванхоёрдугаар сард 33 хувьтай үнэлэгдэж байв.
Ерөнхийлөгчийг "үнэлэх" санал асуулга АНУ даяар цахимаар явагддаг. Хамгийн сүүлийн санал асуулгад нийт 1005 хүн оролцсоны дотор Ардчилсан намын 456, Бүгд найрамдах намын 358 гишүүн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ