АНУ-ын эрх баригчид "Исламыг дэмжигч этгээд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж В.Бушийг хөнөөхөөр төлөвлөж байсныг Холбооны мөрдөх товчоо/FBI/ илрүүллээ" гэж мэдэгдэв. Сэжигтэн Охайо мужийн оршин суугч бөгөөд Иракийн ажилтнуудыг Мексикээс АНУ-д хууль бусаар авчрахыг хүссэн бололтой. Өдгөө цагдан хоригдож буй түүнд холбогдох хэрэг өнгөрсөн Мягмар гаригт Охайо мужийн холбооны шүүхэд шилжжээ. Холбооны мөрдөх товчоо төлөвлөгөөг таслан зогсоохын тулд мэдээлэгч болон цахим хяналтын систем ашигласан байна.
Шүүхийн баримт бичигт, аллага үйлдэхээр төлөвлөж байсан этгээд 52 настай Шихаб Ахмед гэгч болохыг тэмдэглэжээ. АНУ-д 2020 оноос хойш түр оршин сууж байгаа тэрбээр хууль ёсоор орогнол хүссэн, Иракийн иргэн аж. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, Шихаб нь Катарт төвтэй Аль-Раед буюу “Аянгын төлөөх араб” гэсэн бүлэгт харъяалагддаг болохыг нууц эх сурвалж мэдээлсэн гэж мэдэгджээ.
Нууц эх сурвалжтай ярилцахдаа Шихаб "Олон иракийг хөнөөсөн, Иракийг "хагалсан"-ынх нь төлөө Жорж Бушийг хөнөөхийг хүсч байна" гэж хэлсэн байна. Мөн тэрбээр хөнөөх үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэйгээ мэдэгджээ. Тэрбээр цагдаагийн хуурамч тэмдэг ашиглан зэвсэгт этгээдүүдийг Мексикийн хилээр хууль бусаар нэвтрүүлж байсан аж. Түүний, АНУ-ын хил руу хууль бусаар оруулах гэж байсан хүмүүсийн жагсаалтад Иракийн тагнуулын ажилтан асан, аллагын үйл ажиллагаа явуулж байсан этгээд зэрэг багтжээ.
Шихаб өөрийгөө террорист бүлэглэлийн гишүүн гэдгээ нуугаагүй байна. Тэрбээр Ислам улсын гишүүдийг АНУ-д авчрахын тулд хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлчилгээг ашиглана гэж нэрээ нууцалсан эх сурвалжид хэлж байжээ. Шихаб болон мэдээлэгч нарын нэг нь Жорж Бушийн оршин суух газар болон түүний хүрээлэнгийн дүрс бичлэгийг авахаар Техас мужийн Даллас руу явсан байна.
Шихаб 2022 оны гуравдугаар сард Охайо мужийн "Колумбус" зочид буудлын өрөөнд зэвсэг, хууль сахиулах байгууллагын хуурамч дүрэмт хувцас зэргийг шалгахаар уулзалт хийжээ. Шихабыг хилээр хүн хууль бусаар нэвтрүүлсэн хэргээр 10 жил, АНУ-ын хуучин албан тушаалтныг хөнөөхөөр завдсан хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгэхээр төлөвлөж буй аж.
Жорж В.Бушийн хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхийлөгч асан АНУ-ын нууц алба болон манай хууль сахиулах тагнуулын нийгэмлэгт итгэж байна" гэж хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-05-25 192.82.75.14
Зөв л зүйлийн төлөө явж байсан бна эх орныг нь үнс болгосон биздээ
Иргэн 2022-05-25 66.181.160.40
Зүгээр байгаа улс руу цөмийн з****г үйлдвэрлэж байна гэж худлаа цуу тарааж дайн хийж олон хүний аминд хүрч бүхэл бүтэн хөгжиж буй том улсыг сүйрүүлсэн энэ а******н хамгийн муу нохойн үхэлээр үхэх ёстой.
Зочин 2022-05-25 202.131.247.2
Иракийн дайнд Иракчуудын өөрсдийнх нь тоолсноор 1 сая гаруй хүн амь үрэгдсэн. Гэр бүл, ойрын хүнээ алдсан нэг хүн өсөө тайлах гээ биз. Америкууд байхгүй зэвсгийг байгаа болгон яриж Ирак руу цэргээ оруулаад энгийн иргэдийг хөнөөж улс орныг нь сүйдэлсэн. Өөрийн гэр бүлийн эрх ашгийн төлөө хийсэн ямар ч утгагүй дайн болсон.
pa den 2022-05-25 59.153.114.125
бүгд найрын сонгуулийн кампант ажил эхэлчиж. ялна гэдэгт итгэж байна гэнээ.
Зочин 2022-05-25 213.87.136.97
>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-25 103.57.94.97
Хаашдаа л хүрнэ дээ, хүрнэ.Тэд ухардаг хүмүүс биш юм билээ.
Зочин 2022-05-25 66.181.186.24
Энэ хөгшин тэнэг архичин одоо хэнд хэрэгтэй юм дээ
Зочин 2022-05-25 59.153.114.125
ёозхүүгээр цохидог
Зочин 2022-05-25 66.181.184.162
Shuud ** muslin utgeniig
Зочин 2022-05-25 202.21.113.238
eeeee. azgui tahia