Ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ

Ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг эхэлнэ

Цар тахлын нөхцөл байдал урд хөршид бүртгэгдсэний улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсан. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж шийдэлд хүрчээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх юм.

Одоогоор энэ талаар эцсийн шийдвэр гараагүй бөгөөд албажааагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Албан бус мэдээллээр Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст 26 сарын дараа буюу ирэх зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болжээ. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой аж.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТОЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР ЭХЛҮҮЛСЭН

Түүнчлэн ГХЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдөр /2022.05.25/ Шивээхүрэн-Сэхээ автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлжээ. Хятадын  ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуунд Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламж барьж байгуулжээ. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж