"Нүүрсний уртын тээвэрт эхний ээлжийн 100 машин гарсан" | News.MN

"Нүүрсний уртын тээвэрт эхний ээлжийн 100 машин гарсан"

"Нүүрсний уртын тээвэрт эхний ээлжийн 100 машин гарсан"

"Нүүрсний уртын тээвэрт эхний ээлжийн 100 машин гарсан"

"Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдөр (2022.05.25)-өөс нүүрсний уртын тээврийг эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Халдвар хамгааллын дэглэм сахиж, ариутгал хяналтын ажил шат дараатайгаар хийгдсэн тул эхний ээлжид өнөөдрийн байдлаар уртын тээврийн 100 машин өглөөний 05.00 цагт гарсан байна. Хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналтай байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс мэдээлсэн байна. Хилийн боомтын үндэсний зөвлөл газар дээр нь ажиллаж байгаа аж.

 Улсын төсөв бүрдүүлэх төлөвлөгөөнд энэ жил 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас гүйцэтгэл 5 сая байна гэж УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Өмнөговь аймагт ажиллана. Тэрбээр Ханбогд сум болон Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтод очиж, Тавантолгой уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг эхлүүлэх мэдээлэл байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-25 213.87.136.97

^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-25 64.119.20.251

Экспортоо сайн хийхгүй бол Монгол улс дампуурна.

Avatar

Зочин 2022-05-25 103.212.118.76

36 сая тонн нүүрсээ гаргавал 400 доллараар нэг тонноо гаргаад 14,4 тэрбум доллар олж болохоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж