"Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч, Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдөр (2022.05.25)-өөс нүүрсний уртын тээврийг эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Халдвар хамгааллын дэглэм сахиж, ариутгал хяналтын ажил шат дараатайгаар хийгдсэн тул эхний ээлжид өнөөдрийн байдлаар уртын тээврийн 100 машин өглөөний 05.00 цагт гарсан байна. Хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналтай байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс мэдээлсэн байна. Хилийн боомтын үндэсний зөвлөл газар дээр нь ажиллаж байгаа аж.
Улсын төсөв бүрдүүлэх төлөвлөгөөнд энэ жил 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас гүйцэтгэл 5 сая байна гэж УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Өмнөговь аймагт ажиллана. Тэрбээр Ханбогд сум болон Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтод очиж, Тавантолгой уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг эхлүүлэх мэдээлэл байна.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ