Монголын циркчид нэгдэж, Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будыг тэргүүнээрээ сонгосон. Тодруулбал, циркчдийн хоёрдугаар чуулган дөрөвдүгээр сарын 22-нд болж, циркийн нэгдсэн холбоотой болж, удирдлагаа сонгосон юм. Энэ талаар болон циркийн байрны асуудлаар Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатараас тодрууллаа.
-Засгийн газраас "АСА" циркийг зориулалтын дагуу ашиглах чиглэл өгсөн. Циркчдийн нэгдсэн чуулганаар энэ асуудлыг ярьсан уу?
-Циркийн уран бүтээлчид хамтран чуулганаа зохион байгуулж, асуудлаа ярилцаж хэлэлцсэн. Циркчдэд тулгамдаж буй асуудал олон бий. Тэр бүхнийг шийдэхийн тулд 22 мэргэжлийн холбоо нэгдсэн юм. Чуулганы үеэр уран бүтээлчдийн хооронд санал зөрөлдөх асуудал байсан. Бид одоо Үндэсний "АСА" циркийг буцааж авах талаар ярихгүй ээ. Одоо нэгэнт ийм шийдвэр гарч, олон жил хэрэлдэж ханалаа. Харин одоо яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцъя.
"Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Хотын цирк байгуулах санаачлагыг хэн гаргасан юм бэ?
-Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ. Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байна. Нийслэл хот гэхэд нийт 1.4 сая хүн амтай болж өргөжин тэлсэн. Тийм учраас хотын дүүрэг болгонд цирктэй байх боломж бий. Заавал улсдаа ганцхан цирктэй байх албагүй шүү дээ. Тэгвэл иргэд маань циркийн урлагаа шимтэн үзэж, суралцах боломжтой болно.
Хэрвээ циркчид хамтраад тоглолт хийхээр болбол орон зай, техник тоног төхөөрөмж, түрээсийн төлбөрөөс эхлэн асар өндөр зардал шаардлагатай.
Уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг аргалж, зохион байгуулдаг байлаа. Одоо салбар яамтай болсон учраас энэ асуудлыг анхаарч эхэллээ. Циркчид маань өөрсдөө эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахаар боллоо. Монголын циркчид дэлхийн 150 гаруй улсын 5000 гаруй циркт тоглолт хийдэг.
-Одоо циркчид бэлтгэл, сургуулилалтаа хаана явуулж байна вэ?
-Циркчид Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн спорт заал болон хуучин циркийн барилгад бэлтгэлээ хийж байна. Энэ бүхэн түр зуурын асуудал гэж бодоод, сэтгэл тэнүүн байна даа. Бид сайхан санаачлага гаргаж буй хүмүүсийг дэмжинэ шүү дээ.
-Циркчид маань нэгдэж, Монголдоо анхны томоохон мөсөн циркийн тоглолт хийх гэж байгаа гэсэн үү. Таны хувьд тоглолтын найруулагчаар ажиллаж байна уу?
-Тийм ээ. Би энэ тоглолтын найруулагчаар ажиллаж байна. Энэ тоглолт Монголдоо мөсөн циркийн анхны тоглолт гэдгээрээ онцлог. Нийт 100 гаруй уран бүтээлчийн чин сэтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн тоглолт байх болно. Уг тоглолтыг "Степпе Арена" буюу Мөсөн өргөөний хамт олон 100 хувь дэмжин, бүх зардлыг гаргаж буй. Ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтэж байгаа гэж сонссон. Тиймээс бидний энэ их хөдөлмөрийг олон хүн үзэж, дэмжихийг хүсье. Ойрын хэдэн жилдээ дахин ийм гайхалтай тоглолт болохгүй байх. Энэ боломжийг хүүхэд багачууддаа тавдугаар сарын 30, 31 болон зургадугаар сарын 1-нд олгож байна. Хэрвээ олон үзэгч ирвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоход бэлэн.
Гэрэл зургийг Б.БИЛГҮҮН
Иргэд 2022-05-25 202.126.89.140
Циркээ буцааж авах тэмцэл өрнүүлье
Иргэд 2022-05-25 202.126.89.140
Хуучин циркээ дүүгээсээ салгаж өгөөч дахин дахин хөрөнгө үргүй зарах ямар хэрэгтэй юм бэ луйварчингууд
Зочин 2022-05-25 66.181.182.159
Байсныг нь сүйтгэж луйвраар авч хувьдаа өшиг хийёихээд юу юу гэнэв ээ уосын циркэн л байснаар нь үндсэн бүрэлдхүүнээр нь сэргээ, циркийн хөгжмийг ч гэсэн сэргээ Долгорсүрэнгийнхэн
Irgen 2022-05-25 172.58.79.75
Symyabaxar ger byleeree cirkiig ystgachihaad ard tymnii hurunguur shoudahaa boli.ene hyn hotiig hugjyyleh bish.hotiin nereer ard tymnii hurungiig yr dyngyu cacaj baina.zogsooh arga baihgyi yu
ЦИРК ... ККК 2022-05-25 202.179.25.136
ККК …. УЛСЫН ЦИРКЫГ НЬ ЖИРГЭЖ ГЭДЭС ДОТРЫГ НЬ ГАРГААД ХОГ ДЭЭР ХАЯЦАН УЛСУУД …. ККК УЛААНБААТАРЫН ЦИРК БАЙГУУЛАХ ЮМ БИЗ ДЭЭ ….
Зочин 2022-05-25 213.87.136.97
>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-25 66.181.183.139
Хуучин циркээ авъя.юуны чинь хотын цирк.
Зочин 2022-05-25 103.57.94.216
Нэг л сонин яриад эхлэж. Эд юу болчихвоо. Сэжигтэй
Зочин 2022-05-25 103.229.123.70
Эргүү юмны аманд мөнгө чихэж дэ АСА
Зочин 2022-05-25 202.9.40.15
Танай гэр бүл улсын циркийг өг.тэгээд гэр бүлийн циркээ барина биз. Бусадтай булаацалдахгүй амар шдээ
Иргэн 2022-05-25 192.82.81.243
Юун дүүрэг бүр цирк вэ.Монголын циркийн барилгыг буцааж өг өөр яриа байхгүй. Өр авлагын тооцоог нь хариуцсан яам тамгын газрууд нь шийдэх биз. Хотын МАН-ын дарга Сумъяабазар аа намын дарга хүний ноён нуруутай бай, битгий элдвийн худал хуурмаг зүйл ярьж олон түмнийг хулхидах гээд бай. Чамайг юу хийгээд яваа алхам бүрийг чинь олон түмэн харж байгаа чамд тэд дүгнэлт өгнө гэдгийг үргэлж санаж, МАН-ын нэр хүнд түүний олон мянган гишүүдийн итгэлийг бүү гутаа.
Зочин 2022-05-25 202.9.46.142
за болирорйо, чамд өөр илүү чухал ажил абайгаа шүү
за болирорйо, чамд өөр илүү чухал ажил абайгаа шүү
за болирорйо, чамд өөр илүү чухал ажил абайгаа шүү
за болирорйо, чамд өөр илүү чухал ажил абайгаа шүү
зарлага гаргах биш мөнгө олох ажилд анхаарлаа хандуулаарай.
Зочин 2022-05-25 124.158.65.244
Сумь яа дүүгээсээ Монгол улсын ЦИР км ийг авч ба г. Хүмүүсийг төөрөлдүүлж, хулхидахаа боль. Сумьяа ээж дүү хоёрынхоо шуналыг д аас рж улсын хөрөнгийг улсад нь буцааж өг.
Чинбаа 2022-05-25 66.181.160.7
Зүгээр л Монголын цирктэйгээ байя аа. АСА гэх хулгайч дүүдээ хэлж циркийг буцааж өг өө. Өгөхгүй бол Долгорсүрэнгийнхэн та нар тамд очих байх шүү. Та нар бол циркийг ажиллуулжавч явж чадахгүй. аваад явж чадахад нь өг
Зочин 2022-05-25 150.129.141.185
Ганц цирк нь орох оронгүй байж юун дүүрэг болгон цирктэй болох вэ. Энэ Гэрэлбаатар ах дүү 2ын НӨЛӨӨНД оржээ. Бүүр илэрхий байна. Хулчгар амьтан юм даа огцруулаад арай тууштай, урвачихааргүй хүн сонго
Иргэн 2022-05-25 59.153.112.251
Сумъябазар дүүгийнхээ барилгаас анхаарлыг холдуулах гэсэн арга юм биш үү???
Зочин 2022-05-25 124.158.67.57
Энэ нөхөр цаагуураа Аса -тай наймаалцсан нь илт. Новшийн эр бололтой, Гэрэлбаатар гэгч.
Зочин 2022-05-25 202.55.188.115
Тийм олон циркээр үл йгээ хийх гэж байгаан.
Irgen 2022-05-25 202.126.89.66
Tsirkee butsaaj avaachee, huuli shudraga es tegsh uilchleh estoi shtee. Hulii guulii, yalgavartai handaj bhd ulsiin hogjil yariad yhvdee
зочин 2022-05-25 202.21.120.66
эхлээд хуучин улсын циркийг яг хуучин байдлаар нь төрд буцаагаад өгчих
Зочин 2022-05-25 49.0.141.65
Дүүрэг, аймаг болгон цирктэй болж МАН-д үйлчилсэн хошин урлагийнхан даргаар нь очих байх. Нарийн бичиг , жолооч, нягтлан жүжүигчин гээд бөөн төсвийн мөнгө цусалсан амнууд цуглана. Бизнесийн зарчмаараа явна биз
Зочин 2022-05-25 202.55.188.119
Махан бөмбөгөөс улсын циркээ буцааж авах хөдөлгөөн өрнүүлье!
mgl 2022-05-25 202.126.88.131
ulsiin circus-iig uguhgui gej baigaa bololtoi.
Зочин 2022-05-25 139.5.219.233
Арчаагүй новшнууд энэ олон жил хаана байсан юм,циркийн холбоо гэх шиг, нүдэн дээр чин циркийг нурааж ,ан амьтаныг нь алж устгаад, байр савыг түрээсээр дүүргэсэн ,хойно хотын цирк юу солиороод байна.
чогсом 2022-05-25 124.158.66.240
сумъяабазар хотын цирк гэж огт утгагүй яриа өрнүүлж дүүгийнхээ АСА-аас асуудлыг холдуулах ажил зохион байгуулж байгаа хэрэг.Долгорсүрэн гуай 4 жилийн өмнө 300 тн хушны самрыг хилчидтэй тохироод гаргаж байгаад баригдаж хилчин цэрэг, ахлах ахлагч тэр өдрийн дежур ахлах дэслэгчийг шоронд хийлгээд өөрөө зүгээр мултарсан байдаг.Удмаараа шуналтай хүмүүс юм Хэн менежментийн хувьчлал гэсэн луйврын аргыг зөвшөөрч Циркийг эдний мэдэлд өгснийг тодруулах,циркчид шүүхэд асуудлыг өгч шийдвэр лүүлэх хэрэгтэй
Зочин 2022-05-25 103.229.120.15
Аса-д удалдагдсан хулгайч юм биш үү.
Хуцна биз 2022-05-25 202.126.89.155
Шаана биз бууны нохой
Зочин 2022-05-25 103.26.192.163
Ёстой хуцаж байгаан шүү!
Болд 2022-05-25 103.111.68.3
яасан амандаа хахтал мөнгө шахуулчихсан уу?
Зочин 2022-05-25 66.181.186.24
Циркээ солиот Дагвадоржоос буцааж авах хөдөлгөөн өрнүүлье…
Зочин 2022-05-25 202.126.88.222
Солиороод дүүрэг болгонд цирк ч чих шиг. Хуцалгүй наад боовон чихтнүүдээс хөрөнгөө салгаж авахаа бод.