АНУ Монголыг цар тахлын дунд зэргийн эрсдэлтэйд оруулав

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

АНУ Монголыг цар тахлын дунд зэргийн эрсдэлтэйд оруулав

АНУ Монголыг цар тахлын дунд зэргийн эрсдэлтэйд оруулав

АНУ-ын Өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх төв /CDC/-өөс гаднын орнууд руу аялах зөвлөмж болон цар тахлын аюултай, аюулгүй орнуудын жагсаалтыг гаргасан байна.

“CDC” нь цар тахлын эрсдэлийг дөрөв ангилдаг ба Монгол Улс хоёрдугаар зэрэг буюу дунд зэргийн эрсдэлтэй гэх ангилалд орсон байна. Хамгийн бага эрсдэлтэй нь нэгдүгээр зэрэг бөгөөд 28 хоногийн турш 100 мянган хүн тутамд 50-аас бага хүн халдвар авсан тохиолдлыг хэлдэг аж.

Хоёрдугаар зэрэг буюу Монгол, Ямайка зэрэг орнуудад 28 хоногийн турш 100 мянган хүнээс 50-100 хүн халдвар авсан тохиолдлыг хэлдэг байна.

 

 

Мөн Монгол Улсад аялахад анхаарах зохистой зөвлөмжүүдийг нийтэлжээ.

  • Монгол руу аялахаасаа өмнө Covid-19-ийн вакцинаа шинэчилсэн эсэхээ шалгах. Вакцинаа шинэчилсэн ч халдвар авах болон тараах эрсдэлтэй тул маскаа зүүх шаардлагатай.
  • Хэрэв  дархлаа суларсан, эсвэл хүнд хэлбэрийн өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр бол эмчтэйгээ эрсдэлийнхээ талаар ярилцаж, Монгол руу хийх аяллаа хойшлуулах талаар бодож үзээрэй.
  • Монголын талаас өгөх бүх шаардлага, зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.
  • Аялал эхлэхээс гурван хоногийн өмнө шинжилгээ өгч баталгаажуулсан байх шаардлагатай зэрэг зөвлөмжүүд нийтэлсэн байна.

Дөрөвдүгээр төвшний буюу аяллаар явахад маш өндөр эрсдэлтэй орнууд

  • Белиз
  • Багамын арлууд
  • Монтсеррат
  • Эсватини
  • Сен Винсент Гренадa

Гуравдугаар төвшний буюу өндөр эрсдэлтэй орнууд

  • Франц
  • Герман
  • Грек
  • Ирланд
  • Итали
  • Нидерланд
  • Португал
  • Испани
  • Их Британи
  • Бразил
  •  Канад
  • БНСУ
  • Тайланд зэрэг улсууд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг COVID-19 Travel Recommendations by Destination | CDC сайтаас авна уу.

Эх сурвалж: CDC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж