“Путин үр тариаг шантаажлах зэвсэг болгож байна”

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

“Путин үр тариаг шантаажлах зэвсэг болгож байна”

“Путин үр тариаг шантаажлах зэвсэг болгож байна”

Давост болсон "Дэлхийн эдийн засгийн чуулга" уулзалтын үеэр Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки "Владимир Путин Украины ургацыг дэлхий дахинд шантаажлах зэвсэг болгож байна" гэж мэдэгдэв. Тэрбээр "1933 онд Сталин яг ийм үйлдэл хийсэн" гэж “BBC”-д ярьжээ. Олон талт сэдвээр ярилцахдаа Моравецки “Brexit"-ийн хэлэлцээрээс үүдэн Их Британи, Европын холбооны хооронд худалдааны дайн өрнөвөл зөвхөн Путин баярлах болно” гэж анхааруулсан байна.

Украин үр тариагаа экспортлож чадахгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргэсэн. Энэ нь экспортоос хамааралтай улс орнуудад өлсгөлөнгийн хэтийн төлөвийг бий болгоод байна. Моравецкийн үзэж байгаачлан, Путин санаатайгаар хүнсний үнэд нөлөөлж, Африкийн хойд хэсэгт өөрийн хүчээ мэдрүүлэх гэсэн стратегийн үйл ажиллагаа аж.

Моравецкийн анхааруулгыг Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Давост очсон төлөөлөгчдөд “Орос улс эрх мэдлийн төлөө өлсгөлөн, үр тариа ашиглаж байна” гэж дамжуулжээ. Тэрбээр “Дэлхийн хамтын ажиллагаа бол Оросын шантаажийн эсрэг ашиглах зүйл юм. Хар тэнгисийн бүслэлт дэлхийн хүнсний хямралд хүргэж, энэ айдас улам бүр нэмэгдсээр байна” гэж нэмж хэлэв.

Украины Шадар сайд өнгөрсөн Даваа гаригт олон улсын хамтын нийгэмлэгт хандан тус улсад гацсан олон сая тонн үр тариаг экспортлох аюулгүй гарц бий болгож өгөхийг уриалсан билээ. Украины Тэргүүн шадар сайд Юлия Свириденко “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө "Ямар нэгэн коридор хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд "Украин үр тарианы экспортоо сэргээх арга замыг хайж олохын тулд түншүүдтэйгээ эрчимтэй ажиллаж байна" гэж ярьсан байна. Гэсэн хэдий ч Оросын бүслэлтээс гарахад туслах Хааны тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудын талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж