Д.Сумъяабазар 6 орлогчоо чөлөөлж, 2-ыг нь эргүүлэн томилно

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар 6 орлогчоо чөлөөлж, 2-ыг нь эргүүлэн томилно

Д.Сумъяабазар 6 орлогчоо чөлөөлж, 2-ыг нь эргүүлэн томилно

Төсвийн тухай хуульд нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байхаар тусгаж өгсөн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь зургаан орлогчтой. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчоо өчигдөр /2022.05.24/ чөлөөлсөн байна. Тухайлбал, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамж гаргажээ.

Энэ талаар нийслэлээс тодруулахад “Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хотын дарга орлогч дарга нарыг чөлөөлсөн. Одоогийн байдлаар тушаал, захирамж албажиж ирээгүй байна. Ямартай ч зургаан орлогчийн хоёрыг нь эргүүлэн томилно. Гэхдээ хэн хэнийг буцаан томилох талаар мэдээлэл ирээгүй байна" гэв.

Хэмнэлтийн горимын дагуу хотын дарга цаашид хоёр орлогчтой ажиллах бөгөөд хэнийг авч үлдэхээ өөрөө шийдэх юм байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг буцаан томилох бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж