Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатарт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатарт зохион байгуулна

Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатарт зохион байгуулна

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар тавдугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2019 – 2023 оны замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсын худалдааны чадавхыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, талархал илэрхийлсэн байна.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцжээ. Мөн ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэх, үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналыг тавьсан байна.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж, Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж